2014.6.13-14-ний өдрүүдэд Бие Бялдар Сэргээн Засал Судлалын Монголийн Нийгэмлэгийн 9-р чуулган " Зүрх Судасны Сэргээн Засалт, ач холбогдол" гэсэн үндсэн сэдвийн дор амжилттай болж өнгөрсөн билээ. Анагаах ухааны доктор Батгэрэл багш, Японы Гүнма Их Сургуулийн Зүрхний Сэргээн Засах Тэнхмийн багш Такафуми Ижима багш нарын тавьсан илтгэлүүд тун сонирхолтой байсан бөгөөд эдгээрийн үндсэн санааг блогтоо тэмдэглэн үлдээе гэж бодлоо.
Яагаад бид Монголд зүрхний сэргээн засах эмчилгээг нэн түргэн хугацаанд далайцтайгаар хөгжүүлэх ёстой вэ гэвэл:
1. Монгол улсын нас баралтын тэргүүлэх шалтгааны 35.1%-ийг цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэг эзэлдэг. Нас баралтын тоог бууруулахын тулд бид энэ салбарыг хөгжүүлнэ.
2. Сүүлийн жилүүдэд Монгол эмч нар зүрхний шигдээс болоод ирж буй өвчтнүүдэд яаралтай титэм судасны мэс засал хийж, стент тавих үйл ажиллагаа өргөжиж эхэллээ. Нэгэнт яаралтай мэс заслыг хийгээд хүний амийг аварсан тохиолдолд дахин судас нарийсахаас сэргийлэх ажлыг сэргээн засалч эмч нар хийж байж сая эмчилгээ бүрэн дүүрэн болно. Энэ дутагдаад байгаа хоосон зайг дүүргэхийн тулд бид энэ салбарыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юмаа.
Зүрхний сэргээн засалт дэлхий дахинд хэзээнээс хэрхэн яаж хөгжиж ирснийг товчлон бичихэд 1940 оноос өмнө зүрхний шигдээс болсон өвчтнийг хамгийн багадаа 6 долоо хоног оронд нь нам хэвтүүлэх хэрэгтэй гэж үздэг байжээ. Ингээд хэвтэрт удаан байлгаад ирэнгүүт яс сийрэгжинэ, булчин хатингаршина, бие махбодийн үйл ажиллагаа алдагдаж ялангуяа зүрхний цохилт, цусны даралтын зохицуулга алдагдаад, дасгалд тэсвэрлэх чадвар буураад эмчлэхээс илүүтэй маш олон хүндрэлүүд гарч ирдэг байв. 1951 онд Левин "тохой тавих түшлэг бүхий сандал эмчилгээний арга"-ыг нэвтрүүлэв. 1970 оноос зүрх судасны эмгэгүүдийн эмгэг жамын ойлгож, үүнтэй уялдуулан эмчлэх арга өөрчлөгдөж ахиц дэвшил гарч эхлэв. 1980 аад оноос биеийн идэвхитэй үйл ажиллагааг шигдээсийн дараа аль болох эрт эхлүүлэхэд асуудалгүй эсрэгээр үр дүнтэй болохыг баталсан олон судалгааны ажлууд хийгдсэнээр эмнэлэгт хэвтэх ор хоног 10 болж багасав. 1983 онд Япон улсын эрүүл мэндийн яамнаас цочмог зүрхний шигдээс болсон өвчтөн нэг сар зүрхний сэргээн засах эмчилгээнд хамрагдах ёстой гэсэн заалтыг гаргаж, даатгалын системдээ суулгаж өгсөн байна. 2003 онд бусад хавсарсан эмгэггүй зүрхний шигдээстэй өвчтний ор хоног 3.5 өдөр болж богиноссон байна.
Харин Монгол улсын хувьд бид өнөөдөр 20-30 жилээр хоцорч явна. Баярлууштай нь өнгөрсөн жилээс ДЭМБ-ийн тусламжтайгаар " Зүрхний шигдээсийн сэргээн засалтын эмнэлзүйн удирдамж"-ыг боловсруулан гаргаж, хэрэгжүүлж эхлээд байна.
Титэм судасны эмгэгт цээжний бах буюу стенокардия, зүрхний булчингийн шигдээс хоёр ордог. Ихэнх мэргэжилтнүүд цээжний бах шигдээсээр хүндэрдэг гэж тайлбарладаг боловч яг үнэндээ нийт шигдээс болсон өвчтнүүдийн зөвхөн 14% нь л цээжээр өвддөг байсан гэсэн өгүүлэмжтэй, 70% дээш хэмжээний титэм судасны нарийсалтай байдаг. Цээжний бахыг дотор нь тогтвортой, тогтворгүй гэж 2 ангилдаг. Тогтворгүй гэдэг нь удаан хугацаагаар цээжний өвдөлттэй явж байгаа, өвдөлт тайван үед намдахгүй мөн нитроглицеринд өвдөлт намдахгүй бол тогтворгүй бах гэж байгаа юм. Зүрхний шигдээс, цээжний бахын тогтворгүй хэлбэрийг " титмийн цочмог хам шинж" -д гэсэн ойлголтонд хамааруулах ба энэ тохиолдолд үхэл өндөр байдаг. Амь насыг нь аврах зорилгоор нарийссан титэм судсанд катетор оруулаад судсыг өргөсгөж барих метал стентийг үлдээгээр ангиографиар харахад дээдэх зураглал үзэгдэнэ. Өөрөөр хэлбэл тухайн үед амь аврагдаад, ангиографиар л сайжирсан харагдана. Хэрвээ энэ судсыг хөндлөн огтлолоор харах юм бол судасны хана гэмтдэг учраас дахин стеноз болох эрсдэл өндөр байдаг. Тэгэхээр стент тавина гэдэг маань төгс эмчилгээ болж чаддаггүй.
Титэм судас нарийсна гэдэг маань хананд нь иймэрхүү товруунууд үүсдэг. Энэ товрууг мөн тогтвортой тогтворгүй гэж ангилна. Ямар тохиолдолд тогтворгүй болдог вэ гэвэл судасны хана гэмтэж үрэвссэн тохиолдолд, цусны даралт гэнэт ихэсч гэнэт буух гэх мэт огцом өөрчлөлттэй бол, тэгээд цус их өтгөрсөн тохиолдолд товруу тогтворгүй болж, судас бөглөрч өвчтөн нас бардаг. Эндээс яаж эмчлэх нь зөв юм бэ гэсэн асуулт урган гарч ирнэ.Сэргээн засах эмчилгээ нь өвчтөнд боловсрол олгох, хоол эмчилгээ, эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, аеробек дасгалаар хичээллэх, хөлний булчинг хөгжүүлэх ингэснээр хөлний судаснууд өргөсөж, судасны ханын булчингийн уян хатан чанар сайжирдаг. Ингээд ирэхээр зүрхэнд ирэх ачаалал буурна. Мөн цусны даралтыг огцом ихэсгээд байгаа симпатик мэдрэлийг идэвхижилийг бууруулаад ирэхээр гэнэт нас барах магадлал багасна. Хоол эмчилгээний аргаар цусны өтгөрөл, судасны ханын үрэвслийг хянах боломжтой. Тэгэхээр титмийн судсыг эмээр эсвэл металлаар хүчээр өргөсгөөд байх нь зөв үү эсвэл биемахбодид өөрөө өөрийгөө эмчлэх боломж олгож, түүнийг дэмжих нь зөв үү? Өвчин яаж эхлээд ямар механизмаар үхэлд хүргээд байна вэ гэдгийг судалж тогтоогоод, сэргээн засах эмчилгээ ямар механизмаар яаж үйлчлээд байгааг дэлхий даяар олоод мэдчихлээ. Ингээд нотолгоонд суурилсан анагаах ухаанд батлагдаад гараад ирсэн эмчилгээний аргыг Монголд яагаад дэлгэрүүлэхгүй байна вэ? Бас л шийдэх асуудал болоод байна даа.
Цээжний бахаар өвдөхгүй тулд эрсдэлт хүчин зүйлсээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Зүрхний шигдээс болохгүйн тулд судас бөглөөд байгаа хүчин зүйлийг буюу тромбыг хянах хэрэгтэй. Хамгийн гол нь манай улсын 3 үхэл тутмын нэгнийх нь шалтгаан болсон эмчлэх боломжтой титмийн эмгэгийн эсрэг зогсох арга хэмжээг эрүүл мэндийн удирдах байгууллага зохион байгуулж явуулахгүй дэмжихгүй байгаа юм бэ?
Мэдлэг дутаж байна уу эсвэл сэтгэл дутаад байна уу???

No comments:
Post a Comment