“Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга” номын танилцуулга
Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга ном дэлхий даяар
13 сая хувь борлогдсон бөгөөд бусад тамхинаас гарах номнуудын нийт борлуулалтын
дүнгээс давсан амжилт үзүүлсэн учраас дэлхий дахинд “ Шидэт Ном” гэдэг нэрээр
алдаршсан билээ. Хамгийн анх 1985 онд хэвлэгдсэн түүний энэхүү бүтээл дэлхийн
36 орны хэл дээр орчуулагдаж, Англи, Ирланд, Орос, Итали, Голланд, Герман,
Япон, Хятад гэх мэт 10 орны хамгийн их борлуулалттай шилдэг номоор шалгарчээ. 20-р
зууны шилдэг 50 номын нэгт багтсан байна.
Аллэн жил бүр хэдэн мянган талархлын захидлыг хүлээж
авдаг байсан бөгөөд дийлэнх нь бусад донтох эмгэгтэй түүний аргыг холбох санал
тавьдаг байсан тул 1999 онд Аллэн Каррын Жин Хасах Хялбар Арга, 2002 онд Аллэн Каррын
Архинаас Гарах Хялбар Арга ном тус тус хэвлэгджээ.
Ажил үйлс нь гялалзсан мэргэжлийн нягтлан бодогч Аллэн
Карр өдөрт зуун ширхэг тамхи татдаг байжээ. 1983 онд дэлхий даяараа хүлээж
байсан “ Тамхинаас гарах хялбар арга”-ыг бодож олох хүртлээ тэрээр маш олон
удаа тамхинаас гарах оролдлого хийж байсан ч бүгд бүтэлгүйтлээр төгсөж байжээ.
Дэлхий даяарх Аллэн Каррын хялбар арга сүлжээний
гүйцэтгэх захирал Робин Хэйлигийн хамт дэлхийн өнцөг булан бүрт тамхинаас гарах
эмнэлгүүдийг байгуулж, тамхинаас гаргах номоо олон хэлээр хэвлүүлэн гаргасан
юм. Нийт 50 орны 36 хэлээр хэвлэгдсэн түүний номыг ДВД, аудио хуурцаг, СД-РОМ,
видео тоглоом түүнчлэн цахим хэлбэрээр хүртэл гаргасан байна. Аллэн Робиныг
залгамж халаагаар тодруулж, өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийх үүргийг даатгажээ.
Олон зуун мянган хүн Аллэн Каррын эмнэлгүүдээр жил бүр үйлчлүүлдэг бөгөөд
тамхинаас гараагүй тохиолдол бүрт бүх мөнгийг нь буцаан олгох журамтай хэдий ч
үр дүн 90 хувиас дээш байгаа нь хэн бүхний санаанд оромгүй бахдам амжилт юм.
Аллэн Каррын Тамхинаас Гарах Хялбар Арга ном нь 223
хуудастай, зураггүй, тамхинаас хамааралт байдлыг арилгах сэтгэл зүйн талын
эмчилгээний ном юм. Энэ номыг уншсанаар уншигч тамхинаас гараад зогсохгүй,
архи, хоол хүнсний хэрэглээгээ зохицуулах тал дээр ахиц дэвшил гарна гэдэгт
итгэлтэй байна. Аллэн Каррын дэвшүүлсэн хамгийн гол санаа бол айдсыг үгүй хийх
хэрэгтэй гэсэн санамж байлаа. Хүн амьдралыг бүрэн төгс мэдэрч, амьдралаас
таашаал авч амьдрахад саад бологч айдас хийгээд сэтгэлийн түгшүүрийг хэрхэн
үгүй хийж болох талаар зөвлөсөн номын зохиогч Аллэн Карр 2006 онд уушгины хорт
хавдраар нарт хорвоог орхижээ.
Энэхүү номыг Б.Золзаяа эмч, Монголын “R and M” хэвлэлийн компани,
2014 онд Аллэн Каррын Хялбар Арга (Allen Carr’s Easyway limited), ARCTURUS
хэвлэлийн компанитай 3 жилийн гэрээ байгуулж, албан ёсоор
Монгол хэлээр хөрвүүлэх, Монголд уг номон дээр тулгуурласан Тамхинаас Гарах
Хялбар Арга клиник байгуулах эрхийг олж авсны үндсэн дээр эхний ээлжинд ном
маань 2015 оны 3-р сарын 8нд болсон 1000 ээжийн баяр чуулганаар 21 аймгийн бүх сумдаас төлөөлөгч болон ирсэн сайхан ээж нарт үнэ төлбөргүй, хандив болгон тараагдсан билээ. Одоо Мажестик, Номингийн салбарууд, Интерном, Аз Хур номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа болно. Та бүхний амьдралд өнгө нэмсэн өөрчлөлтийг эхлүүлэх болтугай. Хурай хурай хурай :)