Өвдөгний үе гэж үнэн ядарсан үе байнаа хөөрхий. Биеийн жинг гол авч явдаг болохоороо ч тэр үү өвдөх нь элбэг. Би ч бас нилээд олон өвдөгний өвдөлттэй үйлчлүүлэгчидтэй таарч байлаа. Тэгээд ялган оношилгоо тал дээр нь тус болчихоор жаал жуул мэдээллийг эмч нартаа өгье гэж бодлоо.
1. Асуумжын хэсэг
Хамгийн чухал 3 асуултыг заавал тодруулах шаардлагатай. Үүнд:
1. Хэзээ? Өвдгөөр өвдөх зовиур нь яг хэзээ эхэлсэн бэ?
2. Хэрхэн? Яаж байгаад өвдчихөв? Хэрвээ гэмтлийн шалтгаантай бол яг яаж гэмтсэнийг тодруулна. Гэмтлийн механизм маш чухал.
3. Дараа нь юу болов? Ямар арга хэмжээ авсаныг тодруулна. Анх өвдсөнөөсөө хойш өнөөдөр танд үзүүлэхээр ирэх хүртэл яаж эмчилж байв гэдгийг асууж лавлана гэсэн үг юм.
Илрэх шинжүүд
Өвдөгний үетэй холбоотой чухал 4 шинж илэрдэг.
1. ӨВДӨЛТ- PAIN
Өвдөлтийг тодруулахдаа хэр хүчтэй өвдөж байгааг асууна. Тэгээд өвдөлтийн шинж чанарыг тодруулна. Аль хэсгээр буюу байршлийг мөн хугацааг нь лавлах хэрэгтэй. Өвдөг нь шөнө илүү өвддөг гэвэл үрэвслийг сэжиглэж болно. Хэрвээ өдрийн төгсгөлд буюу орой эсвэл биеийн хүчний ажил, дасгалын үеэр/дараа нь өвддөг бол механик гаралтай өвдөлтийг бодчиход гэмгүй. Шатаар өгсөж уруудахад эсвэл удаан хугацаагаар өвдөг нугалсан байрлалд буюу суухад өвддөг гэвэл тойг буюу patella асуудалтайн шинж. Харин өвдөглөж суухад өвддөг бол өөрөөр хэлбэл өвдгөөр хэт нугалах хөдөлгөөн хийхэд өвдөлттэй бол meniscus холбоосын эмгэгийг сэжиглээрэй. За мөн биеийн өөр аль хэсэгт өвдөлттэй байгааг асуухаа мартаж болохгүй. (нуруу, түнх, шагай өвддөг эсэхийг тодруул)
2. LAXITY - ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ