Which one is the Birth of Paradise? Таасан хүнд таван ширхэг 24-ийн чихэр өгнө шүү.
Тэр цэцгийг Birth of Paradise гэдэг. Эрхэмсэг байгаа биз? Энэ үгийг анх сонсоод, буруу дуулчихав уу гэж дахин дахин асууж лавлаж билээ. Тэгээд буцаж очоод, ажиглаад байсан нээрээ л ийм нэртэй байхаас өөр аргагүй юм даа гэж эрхгүй бодогдов. Надад тэр цэцэг маш их таалагдсан. Өнөөдөр оны сүүлчийн өдөр. Нэг л сайхан гэгээн бичлэг оруулахгүй бол нойр хүрэх шинж алга. Сүүлийн 7 хоног аймаар байлаа. Яг хоолой дээр тултал шингэн дүүргэчихсэн юм шиг эвгүй мэдрэмж, алхаж байснаа толгой эргэж, бие сулраад унах шахсан. Тэгэхэд л дотроос ингээд яваад байж ёстой болохгүй, гарц ол, шийд шийд гэж хатгаж билээ. Яг одоо би гарцаа олчихсон, шийдвэрээ гаргачихсан додигор сууна. Энэ хэдэн нойргүй шөнүүдэд Хүн гэж хэн юм бэ? Хүний үнэ цэнэ гэж юу байдаг юм бэ? гэсэн асуулт л эргэлдээд байлаа. Харин дөнгөж сая би хариултыг нь олчихлоо. Human is the Birth of Paradise. Мөрөөдлийн орныхоо эх булаг нь хүн өөрөө юм байна. Яг тэр цэцэг шиг... Тэгэхээр хүний үнэ цэнийг юугаар ч хэмжишгүй. Хайраар дүүрэн амьдрал - Birth of Paradise , хэрвээ энэ киноны нэр байсан бол би ингэж орчуулах байсан.
хамгийн доод талын цэцэг диваажин мэндэлж буй нь гэдэг нэртэйн болов уу...
ReplyDeleteтаасангүй ээ, дөхүүлээд хэлэхэд нэг "тийм" өнгөтэй, нэг " ийм" хэлбэртэй нь
ReplyDeleteХамгийн эхний цэцэг нь Birth of Paradise. Би энэнээс арай өөр цэнхэр өнгө түлхүү орсон зургыг ажлынхаа ханан дээр жаазлаад өлгөчихсөн. Цаанаа л нэг өвөрмөц сайхан цэцэг шүү гэж харах тоолондоо шүүрс алдаж ханахгүйм даа.
ReplyDelete