Тодорхойлолтын хувьд гэвэл газрын татах хүчийг хамгийн үр дүнтэй вариантаар ашиглах боломжтой биеийн байршилийг зөв галбир гэнэ.
Буруу галбир нь ямар сөрөг үр дүнг дагуулдаг вэ? Үүнд:
1. Та өргөөшөө хэдэн см-ийн нэмэгдэлтэй болно
2. Та байгаагаасаа илүү намхан харагдана
3. Гүзээтэй харагдана, хичнээн хоолны дэглэм бариад нэмэргүй болно гэж бод доо.
4. Таны нуруу байнга өвддөг болно
5. Таны мөр далийна, нэг нь нөгөөгөөсөө өндөрт байрлааад ирэхээр мэдээж хэрэг.
6. Гэмтэл авах эрсдэл нэмэгдэнэ.
7. Хичнээн олон цаг унтсан ч амраагүй мэт санагддаг болно
8. Цээж тэнүүн амьсгал авч гаргаж чадахгүйгээс болоод халдварт өртөмхий болно
9. Өөртөө итгэх итгэл алдагдсанаар гутранги нэгэн болж хувирна гэх мэт сөрөг талууд байдаг учраас яг өнөөдрөөс эхлээд өөрийгөө сайн ажигла. Аль болох биеийн галбираа зөв болгохыг хичээгээрэй. Зөв галбирийн үндэс нь булчингийн хүч нэмэгдүүлэх дасгах хийхээс эхэлнэ. Хүчтэй булчинтай цагт галбир засах асуудал биш. Дасгал хийхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь нурууны булчингаа хөгжүүлэхэд анхаараад давхар гэдэсний таталт хийхгүй орхивол дахиад л буруу галбир бий болно. Хүчтэй нь сул булчингаа татчихаар биеийн босоо тэнхлэг маань урагш эсвэл хойшилж гажих гээд байдаг. Тиймээс эсрэг тэсрэг үйлдэлтэй булчингуудыг адил тэгшээр хөгжүүлж заншаарай. Яг одоо толинд хар. Ингээд л эхэллээ гэсэн үг. Танд амжилт хүсье.