Sunday, August 21, 2011

Poor and Good posture- Зөв галбирын тухайд №1

Блогоо хөтлөлгүй нилээд удчихсан байна. Тайланд дахь сургалтаа амжилттай дүүргээд, монголдоо ирсэн. Ойрд ар гэртээ анхаарал хандуулах шаардлага их байлаа. Миний бодлоор гэр бүл гэдэг хүний амьдралд хэзээд тэргүүнд явдаг амь амьдралыг тэтгэгч эх булаг юм. Бас "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэгт итгэдэг. Энэ дарааллаар л явна даа.

Өнөөдөр зөв галбир, зөв дадлыг хэвшүүлэх талаар жаахан юм бичье гэж бодлоо. Хүзүү, нуруу, хөл гар хөшөөд өвдөөд байна гэх хүн олон байдаг. Хүмүүс өдөр тутмын буруу хэвшлээс болоод өөрөө өөртөө өвдөлтийг дуудаад байдаг. Жишээ нь: Та утсаа чих мөрний завсар хавчуулж яриад сурчихсан бол энэ нь буруу дадал. Таны булчин биеийн байршлийг тань зөв байлгах гэж хэрэндээ их хичээнэ. Сүүлдээ эрхгүй сулраад ирдэг. Ингэхээр булчингийн агонист, антагонист буюу нэг нь агшихад нөгөө нь суларч байдаг тэнцвэрт байдал алдагдсанаас болоод толгой өвдөх, хүзүү нуруугаар хөших, хамраар амьсгал авахад саадтай болох, амархан ядрах, нойргүйдэх гэх мэт олон сөрөг үр дүн үүсдэг. Үүний нэг нь булчингийн өвдөлт бөгөөд эцэстээ эмчид хандахаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Эм бол хор. 3 цагаан хорын нэг бол яалт ч үгүй эм. Тэгэхээр шаардлагагүй тохиолдолд гаж нөлөө нь түлхүү илрэх эм тариа хэрэглэхээс өмнө эмгүйгээр эмчлэх, эмгүйгээр эдгээчих арга замыг хайж баймаар байна. Насны хувьд харьцангуй залуу хүмүүсийн хүзүү, нуруу өвддөг зовиуртай мөртлөө рентген шинжилгээнд нугалам хоорондын дискинд асуудал гараагүй, мэдрэлийн системийн нарийвчилсан үзлэгээр ёзоор дарагдах шинж илрээгүй тохиолдолд тухайн хүний маань биеийн байршил зөв байна уу, үгүй юу гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй. Тэгээд өвдөлтийг эрүүл хоолны  дэглэм, биеийн галбирыг зөв болгох дасгал, унтах ор, суух сандалын тохиргоо, өдөр тутмын зөв дадал хэвшлийн талаарх зөвөлгөөгөөр эмчлэх боломж байдаг юм шүү. Хэрвээ араг яс, мэдрэл, үенд асуудалгүй бол булчинтай тулж ажиллаад үзэх хэрэгтэй, хүний биеийн том жижиг 400 гаруй булчинд их учир бий шүү, нэг ч булчин дангаараа үйлдэл хийдэггүй хэд хэдэн булчингийн харилцан тэнцвэртэй агшилт, сулралтын үндсэн дээр хүний бие хөдөлж үйлдэл хийдэг гэсэн мессежийг л өгье гэж зорьлоо. Үргэлжлэл бий.



1 comment:

  1. i am glad you are back to your blog, dear! neeree l dasgal, zov habit-aar l hootsoldvol hamgiin sain baih daa... urgeljleliig n huleej baiya

    ReplyDelete