За ойрд блогтоо бичлэг нэмээгүй юм байна шүү. Төгсөх дөхөөд зав зай багатай байлаа. Өнөөдөр би хүн бүхэнд тохиолддог булчингийн өвдөлтийн талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр шийдлээ. Биеийн хүчний ажил хийдэг хүмүүсийн хувьд нурууны өвдөлт, бичгийн ажил хийдэг буюу өдөржин компьюторын ард суудаг нөхдүүдэд хүзүү, мөрний өвдөлт их байх нь элбэг. Энэ тохиолдолд эм уугаад өвдөлт намдаана гэсэн ойлголт байхгүй ээ. Хэсгийн эмчилгээ онцгой чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл энэ төрлийн өвдөлт нь захын механизмаар үүсдэг. Булчингийн хамгийн жижиг хэсгийг саркомер гэдэг. Энэ нь эгнэсэн уургуудаас тогтоно.
Яг энэ 2 сэрээ шиг бүтэцтэй. Булчин агшина гэдэг маань энэ 2 сэрээ хоорондоо улам ойртож барьцалдана гэсэн үг. Тэгвэл хэд хэдэн шалтгаанаас болоод булчингийн зарим нэг ширхэг буцаж сулрахгүйгээр агшчихдаг. Тэгээд өвдөлт үүсгэдэг байхнээ. Тухайн агшсан зангилааг бид тэмтэрч олох боломжтой. Үүнийг trigger point буюу сэдээгч цэг гэж нэрлэдэг. Trigger point-ийг тэмтэрч олоод, тариа хийх эсвэл иллэг хийх замаар булчингийн спазмыг арилгаад, өвдөлт намдсны дараа тухайн булчинд тохирох сунгалтын дасгалыг тогтмол хийснээр өвчтөн булчингийн өвдөлтөөс ангижрах бүрэн боломжтой. Би Монголд очоод булчин хальсны өвдөлтөөр дагнасан бяцхан клиниктэй болно гэсэн бодолтой байгаа. Санасандаа хүрээд, клиниктэй болчихвол үйлчлүүлэгчидийн цуваа тасрахгүй байх даа. Яагаад гэвэл хүний биеийн 60% булчин бөгөөд тэдгээр 400 булчингийн алинд нь ч сэдээгч цэг үүсэх бүрэн боломжтой. Энэ нь хамгийн элбэг тохиолддог мөртлөө зөв тактик хэрэглэвэл хамгийн хурдан эмчилгээ авдаг эмгэг. Тэгэхээр зөвхөн энэ чиглэлийг барьж ажиллахад л болоод явчихаж байгаа юм даа. За хадуурах нь, эргээд шинжлэх ухааны яриандаа шилжье. Trigger point-ийг үүсгэж байгаа шалтгаан болоод механизм өнөөг хүртэл тодорхойгүй байгаа. Гэхдээ булчингийн өвдөлт үүсэхэд нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнд:
1. Стресс
2. Нойргүйдэл, ядаргаа \ шөнө хэт сэргэг унтах, өглөө босоход бие амраагүй юм шиг санагдах\
3. Мэдрэл \ мэдрэлийн ёзоор дарагдах, захын мэдрэл дарагдаж хавчуулагдсан үед 2-догчоор үүсэх\
4. Мэс заслын дараа \ хөдөлгөөнгүй байх, булчингийн чангарал гэх мэт\
5. Системийн гаралтай \ дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах, тэжээллэг байдлаа алдах, витамин, дааврын дут гэх мэт\
6. Архаг бичил гэмтэл \ суух зогсох үед биеийн байршил буруу байгаад хэвшчихсэн байх, жишээ нь: өрөнд орсон хятад шиг газар ширтээд явдаг нөхдүүдийн хувьд мөрний булчинд спазм болсон цэгүүд үүсэх нь олонтоо. \
7. Макро гэмтэл \ гэнэтийн огцом хөдөлгөөнөөс болж үүсч болно. Жишээ нь: хүнд юм өргөх \
8. Булчингийн тэжээллэг байдал алдагдах гэх мэт хүчин зүйлсээс болоод булчингийн өвдөлт үүсдэг байхнээ. Хүний биеийн биомеханик гэж чухал зүйл байна. Жишээ нь нурууны нугаламд хэзээ хамгийн их ачаалал ирдэг вэ? Газраас хүнд юм авахдаа өвдгөөр нугалан сууж авах ёстой. Энэ бол зөв биомеханик. Хэрвээ өвдгөө нугалахгүйгээр зогсоо байдлаас газраас хүнд юм шүүрнэ гэвэл нурууны нугаламд хэт их ачаалал өгснөөс болоод гэнэтийн өвдөлт үүсдэг. Амьдралд олонтоо таардаг энгийн жишээ. Нуруундаа юм оруулчихлаа гэж орилохыг бараг хүн бүр сонссон байлгүй. Иймэрхүү буруу биомеханикаас болоод trigger point үүсэх нь элбэг. Булчин өвдөхтэй хавсраад толгой эргэх, дүйнгэтэх, чих шуугих, тэнцвэр алдагдах, нулимс гоожих, хөлрөх гэх мэт шинжүүд илэрч болно. Энэ нь булчингийн зангилааны механизмд симпатик мэдрэл оролцдогтой холбоотой юм. Мөн дамжсан өвдөлтийг өгч болно. Жишээ нь хүзүүний стерноклэйдомастойд булчинд зангилаа үүссэн бол толгой хүчтэй өвдөнө. Энэ тохиолдолд өвдөлт намдаах эм уугаад нэмэргүй. Өвдөлтийн шалтгаан болоод байгаа булчингийн зангилаатай тулд ажилласнаар дээр бүх зовиур шаналгаа арилах жишээтэй.
Энэ хүрээд өндөрлөе, сонирхсон асуулт байвал холбоо бариарай.
Таны өнөөдөрт амжилт хүсье. Сунгалтын дасгалыг тогтмол хийж хэвшээрэй.
sain bnau?bi 18 nastai yumaa onoodor barilga deer ajil hiij bgaad nuruundaa yum oruulchihlaa ih zowiurtai yumaa yaaj edgeruulj zugeer bolgoh ve yamar negen tariaguuiger edgej boloh bolovu?88404408 ta holboo barij zowlgoo ogooch
ReplyDeleteСайн байна уу? Та монголд ирээд булчин хальсны өвдөлтөөр дагнасан бяцхан клиниктэй болсон уу? үзүүлж нэг сайхан зөвөлгөө, эмчилгээ авмаар байнаа. хүзүү хөшиж өвддөг байснаа нуруу далаар өвддөг болчоод байнаа. зураг авахуулсан чинь хүзүүний булчингийн чангарал гэсэн
ReplyDeleteСайн байна уу. Би энэ чиглэлээр судалгааны ажил хийж байгаа юм.Та хэрэв энэ чиглэлээр дагнасан бол судалгаатай холбоотой мэдээлэл авж болох уу
ReplyDelete