Тарган хүн тал бүрийн өвчтэй.
Дийлэнх Монгол ээжүүд маань цэвэршилтийн насан дээр ирмэгц гэдсээрээ таргалаад муухай харагддаг. Харвин гэдэсний таргаас болоод хачин бага насладаг гээд хэлчихэд буруудахгүй л болов уу? Би юу хүсдэгээ танд шивнэчих үү? 60 гарчихсан япон эмэгтэй цасаар байлдаад, шоудаад, аялаад гүйдэгтэй адилхан 60 настай Монгол эмэгтэй амьд төдийгүй эрч хүчтэй байгаасай гэж хүсдэг. Хөдөлж хөдөлж ажиллаж ажиллаж үр хүүхдээ хоолонд нь хүргэв үү гүй юу өнхрөөд өгдөг, Монгол амьдралын хэмнэлийг тас огтолж, өөр зам луу чиглэлээ өөрчлөе, үүний төлөө та ч бас хичээгээрэй гэж уриалмаар байна.
Цэвэршилт гэдэг маань эстроген даавар эрчимтэйгээр багасахыг хэлдэг. Харин таргалалт гэдэг нь энергийн баланс нэмэх рүү шилжихийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоол тэжээлээр авч байгаа илчлэг, зарцуулж байгаа энергиэс илүү гараад ирмэгц биемахбодид өөх болж хуримтлагдана гэсэн үг. Хэр их өөхөн эд, биеийн аль хэсэгт илүүтэй хуримтлагдах вэ гэдэг нь 1. нас 2. хүйс 3. удамшил 4. Орчин (хөдөлгөөн хийх нөхцөл байхгүй мөртлөө илчлэг ихтэй хоолоор хангадаг газар) зэргээс хамаарна.Өндгөвчний үйл ажиллагаа муудаад ирэхээр хэвлий хэсгээр өөх хуримтлагдах нь ихэсдэг. Үүнээс гадна өөх тосны солилцоо алдагдах, цусны сахар ихсэх, даралт ихсэх гэх мэт зүрх судасны өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг байна. Үүн дээр нэмээд стрессын нум идэвхижнэ. (HPA axes)
Эндээс эстроген даавар их бол биеийн жин бага байна, эстроген бага бол сонгомлоор хэвлий хэсгээр зузаарч, биеийн жин нэмэгддэг гэсэн гаргалгааг харж болно. Тэгэхээр даавар орлуулах эмчилгээ үр дүнтэй гэсэн үг юм. Эстроген дааврын рецепторууд завсрын тархины харааны төвгөрийн доод орчин болох гипоталамуст олноор байрласан байдаг бөгөөд үүний нөлөөгөөр липолиз буюу өөх тос задлах үйл хийгддэг байна. Мөн эстроген нь судасны хананд нөлөөлж судасыг өргөсгөж судах хатуурах эмгэгээс сэргийлэх үйлд гол нөлөө үзүүлдэг ажээ.
Таргалалтанд нөлөөлдөг дараагийн хүчин зүйл бол бөөрний дээд булчирхайгаас ялгарах кортизолын ихсэлт юм. Стресс кортизолын ялгаралтыг нэмэгдүүлнэ. Кортизол нь биед өөх хуримтлагдахыг дэмждэг байна. (HPA axes) Дааврын өөрчлөлттэй холбоотой учраас таргалалт нь Кушинг хэв маягаар явагддаг. За тэгэхээр цэвэршилтийн үеийн таргалалттай тэмцэхийн тулд эхлээд биеийн жингийн индексийг бодно. Эмчилгээ нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, эмийн болон мэс заслын эмчилгээ гэсэн дарааллаар явагдана. БЖИ 30 дээш бол эмийн эмчилгээ, БЖИ 35-аас дээш бол мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ.
1. Хоолны дэглэм
Хоол хүнсээр авч буй илчлэг, зарцуулж алдаж байгаа энергийн зөрөө өдөрт 500-1000 ккал байхаар дэглэмийг сонгох хэрэгтэй. Өдөрт энергийн баланс -500 ккал байвал долоо хоногт 500гр жин хасна гэсэн үг юм. Олон янзын хоолны дэглэмээс нүүрс ус багатай дэглэм илүү үр дүнтэй.
2. Дасгал хөдөлгөөн
Аеробек дасгал бүх насныханд жин хасахад хамгийн үр дүнтэй дасгалын төрөл гэдэг нь хэдийн батлагдсан билээ. Цэвэршилтийн насныханд эсэргүүцэлтэй дасгалыг нэмж өгвөл илүү үр дүнтэй.
3. Эмийн эмчилгээ
Хоолны дэглэм бариад хөдөлгөөн хийгээд жин хасагдахгүй байгаа хүмүүст нэмэлтээр сонгох арга юм. Үүнд: симпатомиметик бүлгийн эм (sibutramine) биеийн хэмийн зохицуулгыг идэвхижүүлсэнээр цадах төвд нөлөөлдөг. Ходоод гэдэсний замыг липазаг хориглогч эм болох orlistat (120мг -аар өдөрт 3 удаа уух) биед шингэх калорийг багасгах, нойр булчирхайн липаза ферментийг үйл ажиллагааг хориглоно. Мэдээж эм бол хор. Өөрөөр хэлбэл суулгах, яр гарах, даралт ихсэх, өтгөх хатах, толгой эргэх, паникт орох зэрэг гаж нөлөө үзүүлдэгийг мартаж болохгүй.
4. Мэс засал
Нарийн гэдэс тайрах, ходоодыг тайрч багасгаснаар их идэлтийг болиулах арга зам юм. Мэс заслын дараах 30 хоногт нас баралтын хувь 0.1- 4.6% байдаг.
Дүгнэлт:
Хамгийн чухал нь стрессдэхгүй байх, нүүрс ус бага хэрэглэх, тодорхой хэмжээгээр хоолны дэглэм барьж байх, тэгээд " хөдөл хөдөл бас дахин хөдөл" :)
эввв.....баба.....