Найз гэдэг хүнийг ойлгох гэж битгий
хичээ. Бодох ч хэрэггүй. Найзууд үргэлж сайн сайхан
байх албагүй. Насаараа хайрлаж явсан анд чинь хэзээ нэг
өдөр чиний элэг рүү
өшигчөнө.
Харин дандаа болох бүтэхгүй юм хийж, чамайг элэгдэж явсан тэр нөхөр хэзээ нэг
өдөр аминд чинь орно. Нийгмийн шаар гэж бодож явсан хүнтэйгээ анд болох тохиол байхад амин хайрт найз минь
гэж итгэж явсан андаа нэг нүдээрээ
ч харах сонирхолгүй
болж холдох нь бий. Найзууд орон зайн хувьд ойр байх тусмаа улам
дотносох агаад ямар нэгэн нөлөөллөөр орон зай нь холдоход дотносол нь алсарч одно.
Найзаараа заавал өрөвдүүлэх албагүй.
Зовлонгоо ярих, тусламж нэхэх, жаргалаа хуваах, зовлонгоос нь үүрэлцэхийг хүсэх, за тэгээд
хэт хүлээлт үүсгэчихсэн үедээ хонзон санан өсөрхөх ч шаардлагагүй. Тийм ёс ч байхгүй. Түүнд чинь тусгайлан бэлтгэгдсэн хүнийг хань гэж нэрлэдэг
юм. Харин найз гэдэг бол би чиний найз шүү гэдгээ сануулчихдаг, үе
үе уулзаж, ярилцаж, хамтдаа тэнэгтэж, хоорондоо сайдаж, муудаж явах чадалтай хүнийг
хэлнэ. Заавал
нэг тийм төгс харилцааг найзаасаа хүсч яах гээд байгаа юм бэ?
Төгс найз байтугай төгс хань төгс чи гэж байхгүй. Сэрүүн
зүүднээсээ сэрж үз. Зүгээр л өөрийгөө болоод найзыгаа тайван байлгаад, дураараа
сайхан амьдарцгаа. Аандаа амьдрал ах бүгдийг ойлгуулаад өгөмз. Ойлгохгүй
байгаад л байвал өөрийгөө хүүхдээрээ сайхан явнаа л гэж ойлгох хэрэгтэй. Түүнд
бас давуу тал бий хихи.
Яаааг үнэн гэшш.... :)
ReplyDelete