Элэгний
хавдар
Элэгний хавдрыг 4 үе шатанд хувааж ангилдаг.
1 үе шат- хавдар 2 см-ээс бага хэмжээтэй, үүдэн венийн даралт нэмэгдээгүй.
Билирубины хэмжээ хэвийн. Энэ үед мэс заслын эмчилгээг хийх хэрэгтэй.
2 үе шат- Хавдар 5 см-ээс бага хэмжээтэй, элэгний үйл ажиллагаа алдагдсан
эсвэл алдагдаагүй байж болно. Энэ үед мэс заслаар хавдартай хэсгийг тайрах
эсвэл элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийнэ.
3 үе шат- Хавдар 5см-ээс том хэмжээтэй эсвэл хэд хэдэн голомт байна. Энэ
үед хавдрыг тэжээгч судсыг бөглөх ажилбар хийнэ.
4 үе шат- Хавдар 5 см-ээс том хэмжээтэй, холын эрхтнүүд буюу уушиг, яс,
тархи бөөр зэрэгт үсэрхийлсэн байна. Энэ үед шинж тэмдгийн буюу зовиур
бууруулах эмчилгээ хийнэ.
Тавилан
1-2 үе шатанд оношлогдвол 5 жил амьдрах нь 31%-тай байдаг. 3 үе шатанд
оношлогдвол 5 жил амьдрах нь 11% байна. 4 үе шатанд оношлогдвол 5 жил амьдрах
нь 3% байдаг.
Эмчилгээ |
1-жил амьдрах
|
3-жил амьдрах
|
5-жил амьдрах
|
Эмчилгээ хийхгүй байх эсвэл хими эмчилгээ хийх |
13%
|
3%
|
0%
|
Хавдрыг тэжээгч судсыг бөглөх |
55%
|
26%
|
13%
|
Хавдартай хэсгийг тайрч авах мэс засал |
72%
|
58%
|
58%
|
Элэг шилжүүлэн суулгах |
81%
|
74%
|
74%
|