Шинж
тэмдэг бүхий өвдөгний остеоартриттай хүмүүст гуяны урд талын 4 толгойт
булчингийн хүчийг сайжруулах зорилгоор соронзон өвдгөвч хэрэглэх үед гарах үр
дүнгийн судалгаа
Чанг Яао Чэн, Чиа Линг Чэн (Тайван улс)
2008 оны сэргээн засахын чиглэлийн сэтгүүлд гарсан өгүүлэл
Зорилго: Өвдөлт ихтэй
өвдөгний остеоартриттай хүмүүсийн 4 толгойт булчинд соронзон өвдгөвч ямар нөгөө
үзүүлж байгааг тодорхойлох
Загвар: Давхар нууцлалтай, санамсаргүй хяналтат, түүврийн судалгаа, өмнө болон дараах
сорилт
Эмнэлэг: 3-р шатлалын
эмнэлгийн СЗЭ тасаг
Оролцогчид: Амбулаториор үйлчлүүлж байсан хөнгөнөөс дунд
зэргийн остеоартриттай 50 оролцогчыг сонгож авсан. (Дундаж нас± стандарт хазайлт 66.0±8.6 жил)
74% буюу 37 оролцогч судалгааг дуусгасан. 6% буюу 3 оролцогчид судалгаатай
холбоотой гаж нөлөө илэрсэн учраас судалгааг орхисон.
Эмчилгээ: 24 оролцогчид
жинхэнэ соронзон өвдгөвч, 26 оролцогчид хиймэл соронзон бус өвдгөвчийг 12 долоо
хоногийн турш зүүлгэсэн.
Гол үнэлгээний хэмжүүр: Анхдагч үнэлгээний хэмжүүр нь изокинетик аргаар булчингийн хүчийг шалгах
явдал байв. Хоёрдогч үнэлгээний хэрэгсэл нь Чадвар алдалтын индексийг
тодорхойлох эрүүл мэндийн үнэлгээний асуумж (HAQ-DI), Өвдөлтийг хэмжих эрүүл мэндийн үнэлгээний асуумж (HAQ) –ыг тус тус хэрэглэсэн болно.
Үр дүн: Анхны эмчилгээнд
суурилсан анализыг ашиглан үр дүнг тооцоход соронзон өвдгөвч хэрэглэсний дараа
тухайн хөлний 4 толгойт булчингийн изокинетик хүч 30хэм/сек-д P= .007, 60хэм/сек-д P= .022 болж сайжирсан байна. Эмчилгээ эхэлснээс хойш 1 сарын дараах үзлэгийг анхны
үзлэгтэй харьцуулахад судалгааны бүлгийн булчингийн хүчний дундаж хяналтын
бүлэгтэй харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Сарын дараа (0.5Нм/кг : - .09Нм/кг 60 хэм/секундэд, P= .038), 3
сарын дараа (30 хэм/сек-д
.09Нм/кг: .04Нм/кг, P=.044,
60 хэм/секундэд 17 Нм/кг: .02Нм/кг, P=.031) болсон байна.
Чадвар алдалтын индекс болон өвдөлтийн үнэлгээгээр 2 бүлэг 2-лаа
мэдэгдэхүйц сайжрал өгсөн байна. Анхны үзлэгтэй харьцуулахад 3 сарын дараа
гэхэд чадвар алдалтын индексийн үнэлгээгээр судалгааны бүлэг хяналтын бүлгээс илүүтэй
сайжирсан нь харагдаж байв.
Дүгнэлт: Хөнгөнөөс дунд
зэргийн остеоартриттай өвчтнүүдийн изокинетик 4 толгойт булчингийн хүчийг
нэмэгдүүлэхэд туслах зорилгоор соронзон өвдгөвчийг хэрэглэвэл үр дүнтэй байна.
Түлхүүр үгс: соронзон, булчингийн хүч, остеоартрит, өвдөг, 4 толгойт
булчин, СЗЭ