Monday, May 9, 2011

THE 4th ASEAPS NEWS



Энд суралцах хугацаандаа оролцсон 2 дахь конгресс байлаа. Дахиад л нөгөө алдарт аялал жуулчлалын өлгий болсон Паттаяа хот луугаа явж, нөгөө л буудалдаа буудаллав. 5 хоног сайхан амарлаа бас зөндөө сайхан шинэлэг мэдээ мэдээллээр тархиа цэнэглээд авлаа. ASEAPS гэдэг нь зүүн өмнөд азийн өвдөлт намдаах нийгэмлэгүүдийн хамтарсан холбоо бөгөөд энд одоогоор Малайз, Филиппин, Индонез, Сингапур, Тайланд гэсэн таван орон нэгдсэн байгаа юм байна. Ерөнхийлөгчөөр нь Хасни Танра гэдэг хүн сонгогдсон ажээ. Ерөнхийдөө энэхүү 4 дэхь Азийн орнуудын конгрессын үйл ажиллагаа 5 сарын 1-нээс өвдөлтийн сургалтаар эхэлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс өвдөлтөөр мэргэшсэн олон алдартай докторууд ирж, сонирхолтой лекцүүд уншлаа. Энд Монголоос Ачтан эмнэлгийн 2 эмч \ Дэлгэрмаа, Жавхлан\ оролцсон байгаа. Конгрессийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Монголын Өвдөлт Намдаах Нийгэмлэгийн тэргүүн Бямбасүрэн эмч өөрийн орон дахь өвдөлтийн талаар хийгдэж байгаа ажлууд, ахиц хөгжлийн талаар танилцуулах илтгэл тавьсан. Мөн Эх Нялхасын эмнэлгийн Энхтүвшин эмч маань хүүхдийн өвдөлтийн талаар хийгдсэн судалгааны ажлаа poster хэлбэрээр танилцуулсан гээд Монголоос надтай нийлээд нийтдээ 5 эмч энэ арга хэмжээнд оролцлоо. Бидний хувьд бүх зүйл дөнгөж эхэлж байна. Хийх юм маш их байна даа гэсэн "шартай" бодол төрж байлаа. Гэхдээ бас зарим нэг Азийн орнуудтай харилцуулахад өвдөлт болон хөнгөвчлөх эмчилгээний тал дээр илүү ахицтай явж байгаа нь сайшаалтай. Миний хувьд хамгийн сонирхолтой санагдсан сэдвүүд нь өвдөлт сэтгэц-д хэрхэн нөлөөлөх механизм,  мэдрэлийн гаралтай өвдөлтийн талаар хийгдсэн сүүлийн үеийн судалгаа шинжилгээний ажлууд, мөн ревматойд артритийн өвдөлтөнд цитокины нөлөө гэх мэт байлаа.
Цаашдаа бид энэ мэт олон улсын арга хэмжээнд аль болох олуулаа хамрагдан оролцож, дэлхийн анагаах ухааны орчин үеийн арга техникүүдтэй танилцаж, боломжын хэрээр өөрсдийн ажилдаа хэрэгжүүлж, бас давхар эх орноо сурталчлан таниулах ажлыг идэвхитэй хийх хэрэгтэй байна.  "Harmony againist pain" - энэ жилийн ASEAPS -ийн конгрессийн уриа. Монголын эмч, эмнэлгийн ажилчид, эрүүл мэндийн яам, бусад нийгэмлэгийн гишүүддээ хандаад " Өвдөлтийн эсрэг хамтдаа нэгдэцгээе" гэж уриалмаар байна.

2 comments:

  1. mundag shuu, minii nz! sursan medsenee urgelj huvaaltsaj bdag ene saihan chanariig n olon hun avaasai. mongoloos emch nar ingej oluulaa oroltsoh bolomjtoi bolsond chinii huvi nemer ih bgaa baih. ASEAP-iin tuhai zarlal blog deeree bichij baisniig chin sanaj bn.. za tegeed ta nartaa olon sain arga turshlagiig mongoldoo nevtruulj, humuust az jargal belegleerei gej erooe. love, chimgee n

    ReplyDelete
  2. Баярлалаа найзаа. Чи минь намайгаа мөн ч их дэмжих юм даа хэхэ.

    ReplyDelete