Sunday, May 1, 2011

Pain medication - Өвдөлтийн эм


Тайландад өвдөлтөнд дээрх эмүүдийг хэрэглэж байна. Монголд саяхан нейронтин орж ирсэн гэж сонссон. Одоо хэдүүлээ морфиныг сироп-оор хийдэг болчихвол аятайхан болох гээд л байна. Нээрээ эмийн ард байгаа тоо бол эмийн үнэ нь шүү. Энд нэг баат монголын 40 төгрөгтэй тэнцдэг. Морфин сиропыг гаднаас авна гэвэл тээвэр, гаалийн татвар гээд бөөн нэмэгдэл орно. Харин өөрсдөө хийвэл илүү хямд тусмаар санагдах юм. Энд жишээ нь 1 мл нь 2 мг морфинтой тэнцэх морфин сироп 1 шил нь 16 баат монгол руу шилжүүлвэл 6400 төгрөг болж байгаан. Уул нь үйлдвэрлэхэд асуудал биш юм шиг л санагдаад байгаам даа. Хэрвээ энэ тал дээр хамтарч ажиллах эмийн үйлдвэр байвал холбоо бариарай. Буцахаасаа өмнө морфин сироп хийдэг жорыг нь хуулаад авчих юмсан гэж бодоод л байна. Миний цөөхөн Монголчууд өвчин туссан ч өвдөлт зовиур багатай байгаасай гэж хүснэм. Ерөөл бат орших болтугай.

No comments:

Post a Comment