Миний блогоор сонирхон зочилж байгаа танд баярлалаа.
Аан, намайг Жинтана гэж дуудаж байгаарай.
Яагаад блог нээв гэсэн үү? Би бүтээлч байхыг, бусадтай хуваалцахыг хүссэн юм. Өөрөө би хүмсүүдийн блогыг унших их дуртай. Сэтгэл санаа онцгүй өдрийн төгсгөлд бол тувт блог хэсээд уншаад явчихдаг. Нөхдүүдийн бичлэгээс таалагдсан мөр, өгүүлбэр, үгийг дэвтэртээ бичиж аваад, унтахынхаа өмнө харж хэвтэж байгаад, нүдээ аниад яг ямар орчинд яагаад энийг бичих болов гэж ургуулан бодсоор унтана. Өглөө нь жигтэйхэн эрч хүчтэй хүн босч ирдэг болохоор блог ертөнцийг хүндэтгэдэг би.
Айн, блогийн нэр үү? утгатайгаар барах уу. Би Тайланд улсын Махидол их сургуульд өвдөлтийн менежментээр fellowship хийж байгаа хүн байгаам. Найз нөхдийн маань 80% нь эмч. Тэд маань надаас их олон юм асууж байна. Тэр болгонд хариу өгөөд байж чадахгүй болохоор блогоороо дамжуулаад Монгол эмч нартаа мэдээлэл өгөх, харилцан санал бодлоо солилцох гол зорилготой. Гэхдээ мэргэжил насны хувьд зааг байхгүй шүү. Хүссэн хүн бүхэнд хаалга маань нээлттэй.
Таны мэдлэгт нэмэр болохуйц чанартай бичлэг оруулж байхыг эрмэлзэнэ.
Надтай нэгдсэн танд дахин баярлалаа. Бичлэг бүр маань бэлэг болох болтугай.
сайн байна уу ? таны блог их таалагдлаа . Би Монголд эрүүл мэндийн чиглэлээр суралцахаар энэ жил шалгалт өгсөн л дөө . Сургуульдаа тэнцэнэ гэж итгэлтэй байгаа . тэгээд ер нь элдэв өвчин ,нян , бактерийн тухай уншиж судлах их дуртай. Эсвэл гадаадад сурдаг юм уу ч гэж их бодох юм. Бас яг ямар чиглэлээр суралцах вэ гэж их эргэлздэг. тэгээд саяхан хеликобактерийн тухай хайж байгаад таны блогийг оллоо. Мэдээ чинь их таалагдсан болохоор блогийг чинь ихэнхийг нь уншиж үзлээ их таалагдаж байна. Цаашдаа илүү олон сайхан мэдээ нэмээрэй гэж хүсье . Бас Монгол эмч нартаа тус хүргэж хэрэгтэй олон мэдээлэл оруулсанд баярлаж байна. Мөн танаас зөвлөгөө авахыг хүсэж байна яаж холбоо барих вэ? и-мэйл хаягаа үлдээж болох уу?
ReplyDeleteСайн байна уу?
ReplyDeleteСэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. jintana_negt@yahoo.com гэсэн хаягаар холбогдож болно.