Tuesday, November 23, 2010

Thai National Anthem / Тайланд улсын төрийн дуулал









 Одоогийн Тайланд улс 66 сая хүн амтай. 73 аймагтай. Нийслэл хот Бангкокт албан бус тоогоор 15 сая хүн амьдардаг. Газар нутгийн хувьд Монголоос 3 дахин жижиг. 1949 оныг хүртэл Сиамын Хаант улс гэж нэрлэгдэж байсан. Аль нэг улсын дарлалд, колон орон байж үзээгүй гэдгээрээ маш их бахархдаг. Тийм учраас сүүлд Тайланд буюу эрх чөлөөт орон гэсэн нэртэй болжээ.  Борооны болон хуурай гэсэн 2 улиралтай, чийглэг дулаан уур амьсгалтай, жилдээ дулааны хэм 23.7- 32.5  хооронд хэлбэлздэг. Нийт хүн амын 95% нь буддийн шашинтай.
Албан ёсны хэл - Тай. 3 өнгө бүхий төрийн далбаа нь 1917 онд бүтээгдсэн. Улаан нь үндэстний аюулгүй байдал, цагаан нь шашин, голын цэнхэрээр хааныгаа төлөөлүүлсэн. Төрийн дуулал нь өдөр бүр өглөө 8, орой 6 цагт эгшиглэж, бүх хүн хөдөлгөөнгүй зогсож, хүндэтгэл үзүүлдэг хуультай.  12 сарын 5 буюу хааныхаа төрсөн өдрийг үндэсний өдөр болгон тунхагласан.
Товчхондоо ийм орон байна. Дараа үргэлжлүүлье.

1 comment:

  1. төрийн дуулал эгшиглэх үеэр иргэд нь бүгд зогсоод хүндэтгэл үзүүлдэг нь их таалагдсан; эхэндээ мэдэхгүй хажуугаар нь алхаад гарчихдаг байсан

    ReplyDelete