Сирираж эмнэлгийн хүүхдийн сэргээн засах тасаг нь 4 хөдөлгөөн засалч, 3 ахуй засалч, 1 сувилагч, 3 эмч, 2 туслах ажилтантай. Хоолны эмч 7 хоногт 1 удаа ирж, үзлэг хийнэ. Өндөр эрсдэлтэй хүүхдийн клиник, оромотор клиник, мэдрэхүй хөгжүүлэх өрөө болон усан эмчилгээгээр Монголынх дутуу байж магадгүй. Бусдаар бол бид хөл зэрэгцэн алхах гэж хичээж яваа л юм байна. Усан сан хийх гэхээр эмнэлэг усанд живүүлэх гээ юу гэж загнадаг даргатай шүү дээ, манайх. Харин энд Хаан нь хүүхдүүдэд зориулж усан сан том, жижгээр нь хийж бэлэглэсэн байх жишээтэй. Ялгаа байнаа, байна. За тэр ч яахав.
Хамгийн эхний зурган дээрх хоолны хэрэгсэл их эгдүүтэй санагдсан. Чихэрлэг сиропт хөвөнгөө дүрж байгаад, амны хөндийн дотно, гадна стимуляци хийнэ. Харин тэр жүржийг марль-нд боож байгаад зажлах дасгал хийлгэдэг болой. Усан сан нь 40 хэмийн дулаантай болохоор хүүхдүүдэд тун тааламжтай. Тоглоомын өрөөнөөс өвчтөн өөрт тохирсон тоглоомоо түр хугацаагаар гэр лүүгээ авч явах боломжтой. Гар хөлийн нэг сплинт 40000 төгрөгөөр хийгддэг. Ийм өндөр үнэтэй байгаагийн учир нь халуунд хайлж, хэв ордог пластик материалтай холбоотой. 3 дахь зурган дээр харагдаж байгаа 1 дөрвөлжин термопластик 200 долларын үнэтэй орж ирдэг юм билээ. За тэгээд туслах хэрэгсэл, ортез гутал энэ тэр бол маш их үнэтэй. 1 гутал 250 доллар орчим гэхээр арай л сонсогдож байгаа биз? Гэхдээ эмчийн заалтаар өвчтөнд зайлшгүй шаардлагатай туслах хэрэгслийн үнийг засгийн газраас төлдөг. Бас эцэг эхийн аль нэг нь төрийн байгууллагад ажилладаг бол тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх систем бий гэж ярьж байна лээ. Ямартаа ч энэ тасагт ажилласан өдрүүд маань мартагдашгүй дурсамж болон үлдэнэ. Хичнээн хүнд өвчтэй байсан ч хамаагүй хүүхэд гэдэг тэр чигээрээ баяр баясгалан юм. Урмаар тэтгэгдсэн өдрүүд үргэлжилсээр...
No comments:
Post a Comment