Би сэргээн засалч эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байх хугацаандаа хүүхдийн салбарыг илүүтэй сонирхдог байв. Тэр дундаа тархины саатай хүүхэдтэй ажиллах юмсан, тэдэнд туслахсан гэж их хүсдэг байлаа. Ерөнхийдөө энэ өвчний талаар хангалттай их уншсан. Олон ч тохиолдол харсан. Хэсэгтээ хөндийрсөн ч, сэтгэлийн мухарт бодогдсоор л байсан юм. Харин өнөөдөр азын тэнгэр ивээж, Сирираж эмнэлгийн хүүхдийн сэргээн засах тасгийн эрхлэгч Сринуал эмчтэй хамт тархины саатай хүүхдүүд үзэх боломж олдоод, хариултыг нь олж чадалгүй гацаад орхичихсон олон асуултандаа хариулт аваад, бүр цаашаа явах, илүү ихийг хийх хүсэл төрж, урам зориг орлоо.
Сүүлийн үед дэлхий дахинд тархины саатай хүүхдийн тоо зогсолтгүй нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь юу вэ? гэж анх уулзангуутаа Сринуал гуай асууж байна. Дутуу төрсөн хүүхдийг аврах боломж улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотой, хүндрэл маягаар тархи гэмтээд байж болох юм гэж хариулсан чинь овоо тоогдоод, асуух юм байвал асуу гэдэг юм байна. Би ч бөөн баяр дуржигнуулж өгсөн. Дэлгэрэнгүй ямар гоё хариултууд өгсөн гээч. Мартахаасаа өмнө блог дээрээ бичээд авая, бас та нөхөдтэй хуваалцая, хэрэг болж магад гэж бодлоо. Амьдралынхаа 20 жилийг хүүхдийн сэргээн засах салбарт тэр дундаа тархины саатай хүүхдийн эмчилгээнд зориулсан, одоо амжилттай ажиллаж байгаа профессор хүн ингэж ярьж байх юм.
"Тархины саа бол эдгэдэг өвчин. Гол нь бид эрт оношилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авч чаддаг байх хэрэгтэй. Сэргээн засах эмчилгээний үндсэн зорилго нь 1-т хүүхдийн өсөлт хөгжлийн хоцрогдлыг арилгах, өсөлт хөгжлийг нь дэмжих, стимуляци хийх, 2-т гарч болох хүндрэлүүдийг аль болох багасгах, болж өгвөл хамгийн бага хэмжээнд нь барих явдал юм. Тархины саа эмгэгийг 2 наснаас хойш оношилвол тавилан муу байна. Дэлхий дахинд 1 нас хүртэлх хүүхдэд тархины саа гэсэн оношийг тавьдаггүй, гэхдээ манай эмнэлэг дээр бид 6 сартайгаас дээш хүүхдийг оношлох боломжтой. Хэдэн жилийн өмнөөс "Өндөр эрсдэлтэй хүүхдийг илрүүлэн оношлох клиник" -ийг ажиллуулж эхэлсэн. 27 долоо хоногоос дотогш төрсөн, 1500 граммаас бага жинтэй нярайг төрсөн цагаас нь эхлээд 2 нас хүртэлх хугацаанд 3 сар тутамд үздэг. Үзлэг бүртээ тархины саа гэж онош тавьчихаар критерүүдийг хайдаг. Хэрвээ сэжигтэй шинж илэрвэл тэр даруйд нь эрчимжүүлсэн хөдөлгөөн эмчилгээг эхэлдэг. Бүхэл хөдөлгөөн, гарын нарийн хөдөлгөөн, нийгмийн харилцаа, хэл яриа гэсэн 4 чиглэлээр илрүүлэх үзлэгээ хийдэг. Хэрвээ зөвхөн хөдөлгөөний хувьд асуудалтай байвал тавилан сайн. Булчингийн чангарлыг эмээр эмчилдэг. \ ихэнхидээ баклофен, дандролен, шаардлагатай тохиолдолд Ботулины хор тарьдаг\ Диазепамыг хүүхдийн практикт хэрэглэх нь зохимж муутай. Хүүхэд өдөржин унтаараад хөдөлгөөн болон ахуйн эмчилгээндээ идэвхитэй оролцох боломжгүй болдог, тиймээс энэ эмнээс аль болох зайлсхийж байгаарай. Хүүхдэд 6 сараас хойш анхдагч рефлексүүд арилахгүй үүсээд байвал, хэл нь бултганаад байвал, толгойгоо дааж, сууж чадахгүй бол, ankle clonus (+ ) байвал яаралтай сэргээн засах эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. " гэж байна.
Өнөөдрийн хамгийн сүүлчийн өвчтөн 18 сартай жигтэйхэн сэргэлэн охин байлаа. 27 долоо хоногтойдоо, 680 грамм жинтэй төрсөн. Нярай үеээс нь эхлээд сэргээн засах эмчилгээ хийсэн. Хөнгөн хэлбэрийн тархины саа гэсэн оноштой. Одоо өсөлт хөгжлийн хувьд хоцрогдолгүй, эрүүл болсон тул эмчийн хяналтнаас гаргаж байна гэвэл яах уу? Итгэл төрж байгаа биз?P.S Бас нэг сайхан мэдээ гэвэл надад зураг авах зөвшөөрөл өгсөн. Маргаашнаас эхлээд хүүхдийн сэргээн засах тасгийн үйл ажиллагааг зураг хөрөгтэй нь танилцуулах болно.
Sain bna u? huuhdiin saajiltiin talaar zuvluguu avah gesen yum, tanitai yaj holbogdoh be? Ta mgl-d bgaa yu? Huuhed uzeh bolomjtoi yu?
ReplyDeleteSain b na uu? huuhdiin saajilt edgerne gedeg saihan sanaa arga baidag gedegt itgel sularsan minii huvid sonin bailaa. Tantai bas uulzmaar b na. Bolomj b na uu
ReplyDeleteSain b na uu? huuhdiin saajilt edgerne gedeg saihan sanaa arga baidag gedegt itgel sularsan minii huvid sonin bailaa. Tantai bas uulzmaar b na. Bolomj b na uu
ReplyDeleteСайн байна уу?
ReplyDeleteХүүхдийн саажилт эдгэрдэг өвч гэдэгт би итгэлтэй байнаа.
Манай хүүхэд 7 сартай анхан саажилтай гээд байнаа одоо хүртэл толгой даахгүй байнаа. Та бүхэнтэй холбогдож зөвлөгөө авах
хүсэлтэй байнаа. Яаж холбоо барих вэ?
Хүндэтгэсэн: Р.Отгонтэгшрэх
Утас: 99790024
и-мэйл: Tegshee_otgoo@yahoo.com
sn bn uu?zowolgoo awah gsen yumaa.huuhed maani tolgoigoo daahgui bn tarhinii Saajilttai gene e.dasgal hodolgoon yu hiilgeh we?tuslaacg
ReplyDelete