Эмч байхын нэг сайхан нь юу гээч? Өдөрт маш олон түүх уншигддаг болохоор би мэргэжилдээ хайртай. Олон хүний амьдралд шууд болон дам холбоогоор оролцох боломжтой. Өвчин гэдэг эмчлэхэд бэрхтэй. Би таныг эдгээгээд өгнө гэж ам гарах аргагүй. Оролдоод үзье гэсэн нь л хамгийн шударга хариулт болох байх даа. Эмч хүн зарим нэг онцгой сэтгэгдэл төрүүлсэн тохиолдлыг мартдаггүй. Жишээ нь: надад энэ 7 хоногийн байдлаар үхлээ хүлээн дэмийрч хэвтээ ээжийн охин нь болох трансжэндэр бүсгүй онцгой санагдсан. Анх би тэднийг 3 сарын өмнө харж байсан юм. Ямар мундаг өөрийгөө арчилдаг охин бэ гэж дотроо дуу алдтал эрэгтэй хоолойгоор ярьж намайг цочоож алах шахсан хог байгаан. Тухайн үед ээжийнх нь биеийн байдал харьцангуй сайн байсан. Тэр ээжийнхээ эмчилгээг маш сайн мэдэж байсан нь надад удаах хүчтэй сэтгэгдэлийг төрүүлсэн. Ээждээ хайртай сайн охин. Хэд хоногийн өмнө дахин дуудагдаад очтол өвчтөн өөрийн ухаангүй, дэмийрэлтийн байдалтай, ерөнхийдөө явахаар болчихсон нь ойлгомжтой байлаа. Ийнхүү энэ 7 хоногт өдөр бүр тэднийг эргэдэг ажилтай болов. Очих тоолонд өөртөө итгэлтэй, өрөөлд хүндэтгэлтэй ханддаг, жигтэйхэн ганган цэмцгэр охин нь сууж л байдаг. Харин өнөөдөр охины аав бололтой хүн ирсэн байв. Эрэгтэй мөртлөө эмэгтэй хувцас өмсөөд байгаад нь дургүй бололтой. Хүний хүсэл сонирхол ямар байх нь хамаагүй, магадгүй масс " гажиг" хэмээн дургүйлхэн хүлээж авдаг тэр трансжэндэр охин миний үнэлэмжээр бол хамгийн сайн хүн. Эхийгээ хайрлаж байгаа хайр нь түүнийг хүчирхэг болгон тодотгож өгч байгаа юм. Би хайр мэдрэхээрээ хамар шархираад амархан уйлчих гээд байдаг. Ингээд бичиж байтал намайг уйлуулсан нэг тохиолдол санаанд орчихлоо. Эцэг эхээ багадаа алдсан, ээжийнхээ дүү дээр өссөн 17 настай хүү. Тэгсэн ээжийн оронд ээж болсон хүн нь бас хавдраар нас барчихаж байгаа юм. Бид эгчийг нь амьдралын сүүлчийн өдрүүдэд очиж үздэг, хөнгөвчлөх эмчилгээ хийдэг байлаа. Тэр хүү эгчийнхээ дэргэдээс холдоно гэж байхгүй, дэвүүрээр сэвэх, нулимс, хөлсийг нь арчих, гар хурууг нь илэх, ус уулгаж байгаа хандлага зэрэг нь эгчдээ маш их хайртайг сохор хүнд ч мэдрэгдтэл харуулж байсан болохоор би мартдаггүй юм. Эгч нь өнгөрөхөд би тэр хүүг өрөвдөн, элэг эмтрэн уйлж байлаа. Гэхдээ эмч хүн хариуцлагатай бас хатуу чанга байх ёстой. Ялангуяа үхэл амьдралын зааг дээр ажилладаг мэргэжилтнүүд хурц ухаантай, зоригтой байх шаардлагатай. Өвчтний ар гэртэй нь нийлэлдээд, тохиолдол бүр дээр уйлаад байвал утгаа алдана биз дээ.
Манай мэргэжлийн бас нэг сайхан нь юу гээч? Эмч өвчтөн 2-ын хоорондын нандин харилцаанд оршино. Тэр бүр хүнд хэлдэгггүй, яриад байдаггүй нууцаа эмчид л дэлгэнэ. Тэр бүр хүний гар хүрээд байдаггүй хэсэгт эмч л хүрнэ. Маш хүчтэй архаг өвдөлттэй шаналж яваа өвчтөн ганцхан эмчийнхээ хошин үгэнд баясаж, бүр нэг сайхан сэтгэл уужиртал инээж байхыг би харсан. Итгэл гэдэг хүний энергийн цөм гэлтэй. Өвдөлтийн эрчмийг өвчтөн өөрийн сэтгэлийн хүчээр бууруулах боломжтой гэдгийг та мэдэх үү? Тэр замд нь эмч хүн л өвчтнөө хөтөлнө шүү дээ. Үүний тулд эмчээ та ихийг унших ёстой, шинэ бүхнээс хоцрохгүй байх хэрэгтэй.
Эмч байх сайхан ч эмч шиг эмч байх амаргүй.
тийм шүү,эмч хүнийг цаанаа л хүндэтгэж, хайрламаар.. миний найз олон хүнд буян болно оо.. тайланд улсад хүний өөрийн гэлгүй өвчтэй хүмүүст тусалж яваа ариун үйлсэд тань улам их амжилт хүсье
ReplyDelete:)хайр мэдрэхээрээ, хүмүүсийг амжилтанд хүрэхийг харахаар, эзэнгүй морь түрүүлэхэд гээд самсаа шархирмаар олон олон зүйлс байдын шүү.
ReplyDeleteэмч гэдэг мэргэжил хэцүү, бас сайхан байх л да.гэхдээ магадгүй олж харах л юм бол мэргэжил бүрт тийм зүйлс бий байх :)
Самсаа шархирмаар зүйлсийг хамтдаа нэрлэцгээе. Өөр юу байна? Угтаа бүгд хайраас үүдэлтэй байх. Мөн үү? Мэдэрч дурлаж чадвал мэргэжил бүхэн сайхан.
ReplyDelete