Wednesday, April 13, 2011

Happy Songkran day







Монголын цагаан сартай адилхан Тайландын уламжлалт шинэ жилийн баярын өдрүүд эхэлж байна. 1940 оныг хүртэл Тайландчууд шинэ оныг 4 сарын 1 нээс эхлэн тоолдог байжээ. Хуурай улирлын төгсгөл, жилийн хамгийн халуун өдрүүд болох 4 сарын 13-аас 15-ны хооронд, бүх нийтээрээ амарч, Сонкран буюу усны баяраа өвөрмөцөөр тэмдэглэдэг ард түмэн юм байна. Ингээд усны байлдаанд оролцохоор гадаадууд ихээр цугладаг Као Сонг гудамж луу явлаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Та нартаа Тайландын шинэ жилийн халуун мэндийг хүргэе.

1 comment:

  1. ёстой хөгжилтэй байсан шүү.. цагаан сараа өвөрмөц тэмдэглэдэг ард түмэн байна аа

    ReplyDelete