Монголын сэргээн засалч эмч нартаа зориулав. Ажилдаа сайхан хэрэглээд явна гэж найдаж байна. Сүүлийн үед блогыг маань овоо хүмсүүд уншаад байгаа бололтой. Яваандаа бүр олон эмч уншдаг болох бизээ. Хүүхдийн хувьд залгилтын үйл ажиллагааг арай өөрөөр үнэлдэг. Тэрийг миний бие буцаж очоод тусад нь "том" ажил болгон хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ мэргэжлийн ахуй засалч манай тасагт байдаггүй болохоор жаахан бэргэшээж байгааг нуугаад яахав. Часхийсэн хэдэн сайн хөдөлгөөн, ахуй засалчтай болох юмсан. Тэгвэл ажил мөн ч урагштай явна даа.
" Сирираж" эмнэлгийн сэргээн засах тасгаас гаргасан " Залгилтыг үнэлэх сорил"
Энэ сорилыг зөвхөн хүний биеийн амин чухал үзүүлэлтүүд тогтвортой болсон тохиолдолд хийнэ.
Сорилыг хийхээс өмнөх ажиглалт
1. Өвчтөн 75-90 хэм хүртэл өндийж суух боломжтой эсэх, хамгийн багадаа 15 минут
2. Өвчтөн өөрийн ухаантай эсэх, 2 алхамт коммандыг биелүүлж чадах эсэх
\Дээрх 2 асуултанд тийм, үгүй гэсэн хариултын аль нэгийг дугуйлна.\ Хэрвээ 2-ланд нь " үгүй" гэвэл залгилтыг үнэлэх сорилыг хийхгүй. Амны хөндийн ариун цэврийг сахих, зөв хооллох байрлалыг дэмжих тактик баримтална. Харин 2-ланд нь " тийм" гэсэн бол сорилыг үргэлжлүүлнэ.
Шалгах хуудас
1. Өвчтөн амаа бүрэн хааж чадах эсэх \ шүлс гоожихгүй байх\, хэлний хөдөлгөөн сайн эсэх
\ дээд доод уруулаа долоож чадах байгаа эсэхээр нь үнэлнэ\, залгих рефлекс илэрч байгаа эсэх
Дээрх 3 үйлдлийн 2-ыг нь гүйцэтгэж чадаж байвал " тийм" гэсэн жагсаалтанд оруулж 1 оноо өгнө.
2. Өвчтнийг ханиалгуулна. Хэрвээ ханиаж чадаж байвал дахин нэг оноо.
3. Өвчтөн шүлсээ залгиж чадаж байгаа эсэх \ хуурай залгилт\
Энэ 3-т 3-ланд нь " тийм" гэвэл " ус залгих сорил"-ыг үргэлжлүүлэн хийнэ. Хэрвээ нэгээс илүү " үгүй" бол ахуй засалч руу илгээж, " амны хөдөлгөөн сайжруулах дасгал, стимуляци" -д хамруулна.
" Ус залгих сорил"
1 цайны халбага ус уулгана. Нийт 3 халбага ус уулгана. Бүгдийг нь ууж чадаж байвал сорилыг үргэлжлүүлж 90 мл ус уулгах. Хэрвээ чадахгүй бол \ шүлс гоожих, ханиалгах, залгилт удаашрах, эсвэл залгиж чадахгүй байх гэх мэт\ ахуй засалч руу буцаан илгээх тактик баримтална.
90 мл ус ууж чадаж байвал тохирох дэглэмийн дагуу хоолонд оруулж болно гэж үзнэ. Гэхдээ өвчтний эхний хооллолтыг сорил хийсэн эмч өөрийн биеэр хянах шаардлагатай. Харин 90 мл ус ууж чадахгүй бол залгих дасгалд оруулж, хөнгөвчилсөн хооллолтонд шилжүүлэх ба дахин 7 хоног бүр сорилыг давтан хийж, өвчтнөө үнэлнэ. Өвчтөн хангалттай хэмжээний ус болоод тэжээллэгийг авч чадаж байгаа эсэхэд хяналт тавихаа мартав. Залгилтын бэрхшээлтэй өвчтнүүд ихэвчлэн хамар- ходоодны гуурсаар хооллодог. Энэхүү "идэвхигүй" хооллолтоос "идэвхитэй" лүү шилжүүлэхийн тулд дээрх илрүүлэх сорилыг хийдэг байна.
No comments:
Post a Comment