Тайландын эртний түүхэн хот болох Аюутаяа 1350- 1767 оныг хүртэл, 400-н жилийн турш Сиам улсын нийслэл гэгдэж байсан бөгөөд энэ хотыг үе дамжин нийтдээ 33 хаан захирч байжээ. 1700 оны үед хотын нийт оршин суугчдын тоо 1 сая-д хүрч байв. 1767 онд Эртний Бурма \ одоогийн Мянмар\ улсын цэргүүд уулгалан довтолж, энэхүү гайхамшигт хотыг үнсэн товорго болгосон хар түүхтэй ажээ. 42 хэмийн халууныг үл ажран, хотын тууриар хийсэн аялал маань үнэ цэнэтэй байлаа. Тайланд-д хийсэн аялалуудаас хамгийн ихээр сэтгэгдэл төрүүлсэн газруудын нэг тул онцлон блогтоо бичлэг болгон нэмж, сайн аппаратаар авсан чанартай хэдэн зураг оруулж байна. Уншигч таны ч бас таалалд нийцнэ гэдэгт итгэлтэй байна. Балгас дундуур явж байхад, бурхдын толгой, гарыг тас цавчсан нь сүрдмээр бас аймаар сэтгэгдэл төрүүлэв.
найз нь энэ хот руу сонгкраны үеэр очоод ирж магад.. монголоос ирэх найзын маань найзых нь hometown гэсэн. сайхан аялаад иржээ
ReplyDeleteОчихыг бодоорой. Заавал үзэх газруудын лист-д орохуйц хот байна лээ. Надад энэ туурь л маш их таалагдсан. Бас нэг хааны ордон байсан. Тэр нь онц биш юм билээ.Өө тийм заан унаж үзээрэй. Гоё
ReplyDelete