Tuesday, November 15, 2011

Medical English - Prescription

Эмч, сувилагч нарт эмнэлгийн англи хэл заадаг юм билүү гэсэн бодол сүүлийн үед тун эрчимтэй төрөх боллоо. Заагаач гэсэн хүсэлт бас ирээд байнаа \ аая, өөрийгөө жаахан магтчихав уу, яав?\

Миний бодлоор бол нэг ангидаа 8 хүн авчихмаар байна. Тэгээд 7 хоногт 3 удаа орж байвал зүгээр юм уу гэж санахын. Тэгсэн хичээл заах өрөө хэрэгтэй болно. Тэрийг түрээслэхээр сараар мөнгөө төлнө. Өдөр бүр ашиглахгүй бол шатчих гээд байдаг талтай бололтой. За ямартаа ч надад багшлах хүсэл асар их байна. Нэг заагаад эхэлвэл цаана нь гарч байж, өөрөөр хэлбэл таныг сургаж байж л салах магадлал өндөр учраас холбоо заавал бариарай энэ тэр. \уучлаарай, энэ рекламны пауз байлаа\.
Ингээд олон улсад жор яаж бичдэг талаар хэдэн юм хэлье гэж саналаа. Энэ зөвлөмжийн дагуу жороо бичвэл дэлхийн аль ч улсын эмнэлгийн ажилтан ойлгоно гэсэн үг. Товчлолуудыг сайн сураад аваарай.
1. Жорын эхэнд эмийн нэр байдаг. Эмийн нэрний урьд шахмал уу, бүрээс үү гэдгийг тодруулж бичнэ.
tab- tablet- шахмал
cap- capsule - бүрээс
syr- syrup - сироп
gtt- drop - дусал
ung- ointment - тосон түрхлэг
cr- cream- тос

Жишээ нь: амокциллин бүрээсээр гэвэл - cap. amoxycilline гэж бичихнээ.
2. Тухайн эмийн бэлдмэлийг хэрхэн яаж хэрэглэхийг зааж бичнэ. Ямар товчлолууд хэрэг болдог вэ?
OD- once daily - өдөрт 1 удаа
BID- twice daily- өдөрт 2 удаа
TID- three times daily- өдөрт 3 удаа
QID- four times daily - өдөрт 4 удаа
q4h- every 4 hours - 4 цаг тутамд
prn- as needed \ example: for pain\- хэрэгтэй үед \ жишээ нь: их өвдөлт өгвөл хэрэглэх\
pc- after meals- хоолны дараа
ac- before meals- хоолноос өмнө
hs- at night- унтахын өмнө
d- day- өдрийн цагаар
od- right eye- баруун нүдэнд
os- left eye- зүүн нүдэнд
po- by mouth- уух
pr- rectally- шулуун гэдсээр хийх
sq- subcutaneous- арьсан дор тарих
tsp- teaspoon- 5мл- цайны халбагаар
tbsp- tablespoon- 15 мл- хоолны халбагаар
жишээ нь: Амокциллин бүрээсээр, 500 мг-аар, 1 бүрээсийг, 6 цагийн зайтай, хоолны дараа, ууж хэрэглэнэ. Нийт 5 өдөр ууна. Нийт 20 ширхэг.  За энэ жорыг бүгдээрээ орчуулаад бичье.
Cap. Amoxycilline 500 mg, 1 cap, QID, q6hr, pc, po, 5 days # 20 гэх мэт.
Одоо танд нэг даалгавар өгнөө. Англиас монгол руу орчуулаад үзээрэй.
cap. erytromycin , 1 cap, TID, *7days, # 21
tab. cephalexin , 1 tab, BID, *10 days# 20 days



1 comment:

  1. Таны англи хэлний курсэд суумаар байна

    ReplyDelete