Sunday, December 11, 2011

Death secret - Үхлийн нууц

Та үхлийн талаар хэр их боддог вэ? Та үхлээс айдаг уу? Хүн бүр үхлийн талаар боддог байх гэж таамаглаж байна. Мэдэхгүй байна гэдэг өөрөө асар их айдсыг дагуулж ирдэг. Айгаад байгаа зүйлтэйгээ нүүр тулаад уг үндсийг нь судлаад үзвэл айх ямар ч шаардлагагүй болно. Үхэл ч гэсэн айх зүйл биш, эсрэгээрээ шинэ амьдралтай нүүр тулах дахин төрөлт юм. Ингээд танд үхлийн нууцыг задлая.
Анх үхлийн талаар ноцтой бодож эхэлсэн үе маань ээжийг алдсан он жил байлаа. Хайртай хүн, дуртай ажлаасаа хагацсан хэн ч болов сэтгэл зүйн хувьд 5 үе шатыг дамждаг. Үгүйсгэх- Уурлах- Тохиролцох- Сэтгэлээр унах, гутрах- Хүлээн зөвшөөрөх. Эдгээрээс хамгийн ноцтой нь сэтгэл гутралын үе шат. Зарим хүмүүс энэ үетэй хэт удаан зууралдсанаас болоод өөрийн амьдралыг үгүйсгэж, өөрт дотно хүмүүстээ ч бэрхшээл учруулдаг. Би хувьдаа хүлээн зөвшөөрөх үедээ саяхнаас орсон. Байхгүй болсон зүйлийг хүлээн зөвшөөрч, эерэгээр идэвхитэйгээр амьдралд хандах, илүү бүтээлч сэтгэхүйтэй болдог нь давуу тал ч гэлээ үе үе зүрх базалсан хөндүүр тэмтрэгддэг нь гунигтай. Гэсэн ч үхтлээ амьдрах нь бидний үүрэг. Нэмээд аштайхан амьдарчихвал бүр зүгээр.
Амьд хүнийг бүрэлдүүлэгч 5 хэсэг бий. Физик бие буюу бидний биемахбодь, эфир бие- хийн бие ч гэж ярьдаг, аурагийн хүрээг орчин цагийн зургийн аппаратанд буулгаад авчихсан дүрс зөндөө байдаг. Үүн дээр нэмээд зан төлөв - энергийн урсгал, төрөхөөс үхэх хүртлээ орчноос олж авсан тухайн хувь хүнийг тодорхойлогч зан характер, зуршил юм. Мөн чанар- хүн чанар, нинжин сэтгэл, хүний дотоод оршихуй хавьцаа бууна. Эго- бидний доторх олон "би"-нүүд, бүгд муу. Түмэн мянган эгонуудаасаа болж бид зовж шаналдаг. Үхэх үед физик бие, амин биеүдийн холбоо мөнгөн утсыг үхлийн сахиусан тэнгэр ирж тасалдаг. Мөнгөн утас тасрах үед үхлийн туяа гэгч маш хүчтэй цахилгааны урсгал бий болох бөгөөд хүний махан бие үүнийг дааж гарч чаддаггүй.  Үхсэний дараа эргэн санах үйл явц 3 үе шатаар явагддаг байна. 1 үе шат буюу клиник үхэл, мэдээж бидний ертөнцөд явагдана, мөнгөн утас тасрахаас өмнөх хэдэн хормоор хэмжигдэнэ. Дараа нь мөн чанар, эго 2 физик биеэ орхин астрал ертөнцөд очиж, өнгөрсөн амьдралаараа дахин амьдарна. Бид бүгд нас барсан хүнийг шууд оршуулдаггүйг мэднэ. Дор хаяж гэрт нь 3 хонуулдаг. Энэ нь хүн үхэх үйл явц 3 хоног, зарим ном сурах бичигт бичсэнээр 3,5 хоног үргэлжилдэг. Энэ үед задлан шинжилгээ хийх ёсгүй. Би ч магадгүй юм гэж бодоод байгаа. Өнгөрөөд удаагүй байгаа цогцоснууд дээр орохоор амьд байгаа нь мэдрэгддэг. Тийм болоод ч тэр үү, бид задлан шинжилгээнд оролцох дургүй. 3-р үе шат учир шалтгааны ертөнцөд явагдана. Энд сүнс бүр үйлийн үрийн шүүлтэнд орно. Хүн байх хугацаандаа сайн, муугийн алинийг нь их хийснээс шалтгаалж, 3 дүнгийн нэгийг авна. Онцсайн байсан сүнснүүд дээд ертөнцөд амрах эрхээр шагнагдана. Сайн, муу нь тэнцсэн сүнс эргэн хүн болж төрнө. Муу нь сайнаасаа давсан тохиолдолд төрөл доройтож, там руу уруудах эсвэл бусад доод төрлийг авдаг байна. Ийнхүү бидний амьдрал үргэлжилдэг. Үүнд би хувьдаа итгэдэг.
" Би эрсдийн ёсоор үхэж ургамал болсон
Би ургамлын ёсоор үхэж амьтан болсон
Би амьтны ёсоор үхэж хүн болсон
Одоо би юунаас айх ёстой гэж"
Ийм учраас амьтай бүхнийг хайрлаж явбал сайнсан.

No comments:

Post a Comment