Friday, December 28, 2012

Current Situation of the Rehabilitation Medicine in Mongolia



Current Situation of the Rehabilitation Medicine in Mongolia
Batchimeg. Sh1, Batgerel.O, Zolzaya.B3, Baljinnyam.A1
1HSUM,
2GUNMA University,
3SOS MM hospital


Abstract
Objective:  The aim of the research was to summarize and determine the current situation regarding the structure, organization and function of medical rehabilitation care in Mongolia
Materials and Methods: This paper presents a cross sectional study which is based on participatory questionnaires filled out by rehabilitation doctors who work in a total of 52 hospitals with rehabilitation and traditional medicine departments. There are 5 units in the questionnaires covering the structure of the department, number of health care providers available, concepts of care, common diseases and treatment strategies.
Result: There were 49 (94.2%) participants=hospitals who responded completely to the questionnaire. This included 86 doctors and 202 nurses, which represented 58% of the total rehabilitation workforce in Mongolia. There are 4 (4.2%) inpatient wards, 26 (53.1%) outpatient clinics, and 15 (30.6%) have combined services. All hospitals have a physical modalities room and 71.4% have a physical therapy room. A combination of modern rehabilitation concepts from developed countries and traditional Mongolian medicine have been offered to the patients. The leading causes for receiving physiotherapy were arthritis (69.4%), back pain (65.3%), peripheral neurologic problems (36.7%) and stroke (22.4%)
Conclusion: City and countryside rehabilitation clinic’s structure and organization, division of health care providers, rehabilitation treatments’ choice are not the same. Also rehabilitation service is not rational and insufficiently allotted in people. Mongolia needs to improve the educational system available to future rehabilitation health care providers, based off of what has worked for developed countries and is recognized as international standard, while tailoring it to our particular economic, social and cultural situation. There is a need to develop a larger pool of rehabilitation graduates that can enter into service countrywide and fill the present and future needs. In order to accomplish this, an international collaboration between Mongolia’s government and developed countries with rehabilitation expertise is needed to firmly establish the necessary infrastructure, regarding both facilities as well as a body providing current educational knowledge standards.

Keyword: rehabilitation care, rehabilitation service, rehabilitation development


ХЭЛЦЭМЖ
Бид Монгол Улсын хэмжээнд сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын өнөөгийн бодит байдал ямар байгааг тогтоох зорилгоор асуумж судалгааг хийж явууллаа.
Бидний явуулсан асуумж судалгааны үр дүнгээс харахад Монгол улс дахь сэргээн засах эмнэлгийн тусламж нь эмнэлгийн тусламжийн нэгж байгууллага, эмчилгээ үйлчилгээ, боловсон хүчний хуваарилалтын хувьд хот суурин газарт хэт төвлөрч, хөдөө орон нутагтай  харьцуулахад бүс нутгийн ялгаа илэрхий ажиглагдлаа. Энэ нь Монгол Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлж буй өнөөгийн тогтолцоо нь хүн амд жигд хүртээмжтэй, чанартай сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй, оновчтой бус зохион байгуулалттай байгааг тодорхой илтгэж харуулсан үр дүн боллоо. Энэ байгаа нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тусламжийн бодлого боловсруулах түвшинд нэн даруй яаралтай засаж залруулах арга хэмжээг авч явуулах хэрэгтэй байна. Эмч, сувилагч мэргэжилтний хуваарилалтын тоог эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөлтэй уялдуулан бүс нутгийн байдлаас харахад Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон нэгдсэн эмнэлгүүдэд сэргээн засах мэргэжлийн эмчийн тоо харьцангуй их байгаа буюу хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгийнхээс хоёр дахин их тоон үзүүлэлттэй гарчээ. Харин мэргэжлийн хөдөлгөөн засалчийн тоогоор хөдөөний нэгдсэн эмнэлэг өндөр байгаа нь сэргээн засах мэргэжлээр богино хугацааны сургалтанд хамрагдсан сувилагч, биеийн тамирын дээд сургууль төгссөн мэргэжилтэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь Монгол дахь сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээг эмч, сувилагч, биеийн тамирын аргазүйч мэргэжилтнүүд голчилсон бүрэлдэхүүнтэй явуулж байгааг харуулж байна. Харин мэргэжлийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, ортез протезийн мэргэжилтэн гэх мэт сэргээн засах мэргэжлийн бусад боловсон хүчин хөдөө орон нутагт төдийгүй хот суурин, улсын хэмжээнд маш цөөн, огт байхгүйтэй адил хэмжээнд байгаа байдал харагдаж байна. Сэргээн засах тусламж үйлчилгээний үндсэн зарчим бол багийн эмчилгээ байдаг бөгөөд олон улс дахь сэргээн засах тусламжийн орчин үеийн чиг хандлага энэ л зарчмаар хөгжиж байна. Монгол Улсын хэмжээнд 2007 оноос эхлэн ЭМШУИС-д бакалаврын зэрэгтэй мэргэжлийн хөдөлгөөн засалчийн (physical therapist) сургалтыг эхлүүлж, 2011, 2012 онуудад анхны болон хоёрдогч төгсөгч нар нь бэлтгэгдэн гараад байна. Энэхүү мэргэжлийн боловсрол эзэмшсэн хөдөлгөөн засалч нар хэдийгээр цөөн тоотой байгаа ч  Улаанбаатар хотын төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд хэдийнээ ажлын байраар хангагдаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хойшид зөвхөн хөдөлгөөн засалч төдийгүй хөдөлмөр засалч, хэл яриа засалч, ортез протез засалч зэрэг сэргээн засах мэргэжлийн бусад боловсон хүчинг бакалаврын боловсролтойгоор бэлтгэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллах орон тоог батлаж гаргах асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй байна.
Судалгаанд хамрагдсан сэргээн засах эмнэлгийн тусламжийн байгууллагууд нь нийтдээ эмчилгээний өрөөний талбай багатай, ихэвчлэн физик эмчилгээ голлосон амбулаторийн эмчилгээ үйлчилгээний хэлбэртэй явагдаж байна. Эмчилгээний өрөөний талбайн хэмжээ ихэнхи эмнэлэгүүдэд бага хэмжээтэй байгаа нь Монгол Улс дахь сэргээн засах тусламж үйлчилгээ нь хуучин Зөвлөлт холбоот улсаас улбаалж орж ирсэн физик эмчилгээнд суурилсан тусламж үйлчилгээ байсантай салшгүй холбоотой. Өнөөдөр дэлхий нийтэд хөгжиж байгаа сэргээн засах тусламжийн хандлага физик эмчилгээ гэхээсээ дасгал хөдөлгөөнөөр эмчлэх аргыг илүүтэй анхаарах болсон. Энэ нь дэлхийн сүүлийн үеийн анагаах ухааны хөгжлийн гол хүчин зүйл болж байгаа нотолгоонд тулгуурласан анагаах ухаантай холбоотой юм. Дасгал хөдөлгөөн эмчилгээний талаар нотолгоонд тулгуурласан судалгаанууд асар олон тоогоор хийгдэж хөдөлгөөн нь хүний эрүүл мэнд төдийгүй өвчин эмгэгийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэд асар үр дүнтэй, эрсдэл багатай эмчилгээний арга болох нь  батлагдаад тусламж үйлчилгээний төрөл болж нэвтрээд байна. Энэ нь хэдийгээр физик эмчилгээг үгүйсгэсэн хэрэг биш бөгөөд физик эмчилгээний хувьд дээрхтэй адил нотолгоо харьцангуй цөөн байдаг. Мөн ялангуяа эрүүл мэндийн салбарийн эдийн засгийн хүчин чадал сул манай орны хувьд өндөр үнэ өртөгтэй, үр ашиг багатай олон төрлийн аппарат хэрэгсэл шаардсан физик эмчилгээнд шүтэх нь төдийлөн оновчтой бус шийдэл гэж ойлгож байна.  Судалгааны үр дүнгээс харахад Монголд уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй хосолсон физик эмчилгээ ихэвчлэн явагдаж байгаа нь ажиглагдаж байна
Өнөөгийн сэргээн засах тусламж үйлчилгээний тогтолцоонд амбулаторийн үйлчилгээ голлосон байгаа нь эмнэлзүйн сэргээн засах тусламж үйлчилгээ хөгжихөд тэнцвэртэй бус байдлыг бий болгож, оновчтой бус зохион байгуулалт болж, чанартай үр дүнтэй сэргээн засах эмчилгээ болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа ард иргэдэд тасралтгүй эрчимжсэн сэргээн засах эмчилгээ хийлгэх боломж бүрдээгүй байна. Сэргээн засах мэргэжлээр эмнэлгийн тусламж үзүүлэх хэвтэн эмчлүүлэх тасаг, төрөлжсөн эмнэлэг яаралтай зохион байгуулах, хэвтрийн тасаг дахь эмчилгээ болон амбулаториийн сэргээн засах тусламж үйлчилгээг тэнцвэртэй хөгжүүлэх шаардлагатай байна. Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд нурууны өвдөлт, үе мөчний өвдөлт зэрэг яс, үе мөчний эмгэгтэй өвчтнүүдийн хандалт элбэг байгаа бөгөөд манай улсын хувьд өвчлөл нас баралт өндөр хувьтай байдаг тархи, зүрх судасны эмгэг, гэмтэл, бодисын солилцооны эмгэгүүд, хавдрын өвчлөл ховор хандалттай байна. Энэ нь манай улсын сэргээн засах тусламж тогтолцоонд физик эмчилгээ болон уламжлалт эмчилгээ голлосон амбулаторийн хэлбэртэй тусламж үйлчилгээ явагдаж байгаатай салшгүй холбоотой. Орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээ нь дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өндөр настан хүртэл, эмнэлзүйн хурц үеэс эхлээд нийгэм хамт олны дунд эргэн орох хүртэл, яс үе мөчний өвчнөөс эхлээд амьсгал зүрх судасны өвчнүүд, хавдар, бодисын солилцооны өвчин хүртэл маш өргөн хүрээг хамардаг онцлогтой. Улмаар, анагаах ухааны үсрэнгүй дэвшил хөгжлийг дагалдаж, шинэ хэрэгцээ, боломж улам өргөжин тэлэх хандлагатай болж байгаа бөгөөд тухайлбал ялангуяа сэргээн засах тусламж үйлчилгээний урьдчилан сэргийлэх үүрэг ач холбогдол чухлаар тавигдах боллоо. Нэн ялангуяа сэргээн засах тусламж үйлчилгээний урьдчилан сэргийлэх үүргийг түлхүү анхаарч, хөгжүүлэх нь амьдралын хэв маягаас улбаалсан халдварт бус өвчлөл ихсэж байгаа манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй.



ДҮГНЭЛТ
Бидний явуулсан судалгаагаар Монгол улс дахь сэргээн засах эмнэлгийн тусламж нь эмнэлгийн тусламжийн бүтэц зохион байгуулалт, эмчилгээ үйлчилгээний төрөл, хэлбэр, мэргэжлийн боловсон хүчний хувиарилалтын хувьд хот суурин газар болон хөдөө орон нутагт ялгаатай байгаа нь тогтоогдож, улмаар тусламж үйлчилгээнийхээ хувьд оновчтой бус зохион байгуулалт, хүн ардад хүртээмжтэй бус байгаа байдал ажиглагдлаа.
Манай улс дахь сэргээн засах тусламж үйлчилгээ нь харьцангуй шинэ тутам хөгжиж буй салбар хэдий ч өнөөгийн байдал нь гадаадын бусад орнуудаас нэлээдгүй хоцрогдож буй байдалтай байна. Сэргээн засах салбар нь олон улсын жишигт нийцэхүйц эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог өөрийн орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд  уялдуулан, сэргээн засах тусламжаар өндөр хөгжсөн орнуудын туршлагад тулгуурлан нэвтрүүлэх хэрэгцээ  маш их байна.