Wednesday, September 28, 2011

“МОНГОЛ ДАХЬ ӨВДӨЛТИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ОЛОЛТ АМЖИЛТ” 2011 СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

Удиртгал:
 Монголын Өвдөлт Судлалын Төв нь 2005 онд байгуулагдан 2008 онд Олон Улсын Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн салбар байгууллага болж өөрийн идэвхитэй үйл ажиллагааг тус байгууллагын дэмжлэгтэйгээр тасралтгүй явуулж байна.  2009 онд Олон Улсын Өвдөлт Судлалын Нийгэмлэг-ээс Хөгжиж буй орнуудын дунд зарлагдсан “Өвдөлтийн чиглэлийн сургалтын чанарыг сайжруулах” (“Initiative for Improving Pain Education”) сэдэвт сургалтын төсөлд  манай төвийн богино хугацааны сургалтын төсөл шалгарсан. Сургалт  2010 оны 09 сарын 06-10 сарын 05-ны хооронд Улаанбаатар хотод Ачтан Клиникийн Эмнэлэгтэй хамтран  явагдаж 21 аймаг, хотын  мэдээгүйжүүлэг, мэдрэл, хавдар, хүүхэд, сэргээн засахын мэргэжлийн нийт  30 эмчийг өвдөлтийн менежментийн чиглэлээр онол, дадлагын хүрээнд  сургасан.
Өвдөлт, ялангүяа архаг өвдөлтөөс уялдан гарах үр дагавар нь сэтгэл зүйн болон нийгмийн хүрээнд олон талын сөрөг асуудлыг бий болгодог байна.

Хурц ба архаг(хавдрын ба хавдоын бус) өвдөлтийн талаар хийгдэж буй ажлууд:
  1. Өвдөлт эмчилгээний  эмч нарын багийг ажилллуулж тодорхой үр дүнд хүрсэн
  2. Аймаг, дүүрэг бүрд гишүүнтэй болсон
  3. Архаг өвдөлтийн тархацыг судлах багийг бүрдүүлсэн
  4. Өвдөлтийн томоохон хэмжээний сургалт семинарыг жилд 1-2 удаа хот, хөдөөгийн эмч, сувилагч нарын хүрээнд зохион байгуулж байна.
  5. Улсын хэмжээний “Өвдөлтийн удирдамж” гаргахад санаачлагатай, дэмжиж оролцсон
  6. Өвдөлт судлалын мэргэжлийн эмч нарын 6 сарын сургалтын хөтөлбөрийг гаргасан
  7. Хавдрын эмэнд дасалтай өвдөлтийг процедурын аргаар намдаах ажиллабарыг ЭМШУИС-ийн ёс зүйн хороо, эрдмийн зөвлөлөөр оруулж хийх зөвшөөрлийг авсан
  8.  Ачтан Клиникийн Эмнэлэг дээр өвдөлтийн клиник үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоогийн сургалт нь Монголд шинээр нэвтрэн хийгдэж буй өвдөлт эмчилгээний  аргууд, өвдөлтийн удирдамж, өвдөлтийн мэргэжилтэн эмчтэй болох асуудал, УКТЭ, КНIIЭ, Ачтан Клиникийн Эмнэлэг, ЭХЭМҮТ зэрэг  эмнэлэг дээр хийгдэж буй өвдөлт эмчилгээний шинэ аргуудыг танилцуулах, клиник, дүүрэг, өрхийн эмч нарын хоорондын харилцаа холбоо, уялдааг сайжруулах, өвдөлтийн  эмчилгээг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн.

Сургалтын зорилго:          
Өвдөлт эмчилгээний ололт амжилтыг танилцуулах, эмч нарын хоорондын уялдаа холбоог сайжруулах, өвдөлтийг хэмжих, эмчилгээний үр дүнгээ тооцох аргад сургахад оршино.
Сургалтын зорилт:
  1. Дүүрэг, өрхийн эмч нарт өвдөлтийн клиник болон мэс заслын хүрээнд хийгдэж байгаа өвдөлт намдаах шинэ эмчилгээнүүдийг танилцуулах,
  2. Дүүргийн эмч нарын өвдөлтийн талаах хийгдэж байгаа ажил, бэрхшээлтэй асуудлуудыг хэлэлцэх
  3.  Өвдөлтийн үндсэн механизм, өвдөлтийн үнэлгээ, оношлогоо, эмчилгээний аргуудад суралцах
  4. Архаг болон хурц өвдөлтийн эпидмиологийн судалгааны ажлуудыг хийхэд бэлтгэх

                                                      


Сургалтанд оролцогч байгууллага:                  
Семинар  2011 оны 9 дугаар сар 30-наас 10 сарын 01-ний хооронд Ачтан Клиникийн Эмнэлэг дээр явагдана
  1. УКТЭ
  2. КНIIЭ
  3. Хавдар Судлалын Үндэсний Төвийн хөнгөвчлөх эмчилгээ
  4. Ачтан Клиникийн Эмнэлэг
  5. ЭХЭМҮТ
  6. Дүүргүүдийн ЭМН
  7. Өрхийн эмч нар


“Өвдөлтийн менежементийг сайжруулах нь”
сургалтын цаг,сэдвийн төлөвлөгөө

                                     
                                                   2011 оны 9 сарын 30

Хичээлийн сэдэв
          Цаг
Багшийн овог нэр
1.     
МӨСТ-ийн үйл ажиллагааны танилцуулга

09.00-09.10
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
2.     
Өвдөлтийн механизм, хэмжих аргууд
09.10-09.20
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
3.     
Өвдөлтийн менежементийн багийн үйл ажиллагаа
09.20-09.50
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
4.     
Нурууны өвдөлт, эпидурал хөндийд стеройд тарих
09.50-10.20
Д.Энхцэцэг
КНIIЭ
5.     
Цайны завсарлага
10.20-10.45

6.     
Нурууны үений өвдөлт намдаах
10.45-11.05
Д.Энхцэцэг
КНIIЭ
7.     
Нурууны язгуурын өвдөлтийг намдаах
11.05-11.25
Л.Өнөрзаяа
УКТЭ
8.     
Хавирга завсрын мэдрэлийн үрэвслийг намдаах арга
11.25-11.45
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
9.     
Гар, хөлний судасны гаралтай өвдөлтийг намдаах
11.45-12.05
Д.Энхцэцэг
КНIIЭ
10.   
Гурвалсан мэдрэлийн янтлыг намдаах
12.05-12.25
Д.Энхцэцэг
КНIIЭ
11.   
ҮДИЙН ЗАВСАРЛАГА
12.25-13.00

12.   
Архаг өвдөлтийн эмэн эмчилгээний аргууд
13.00-13.30
Г.Цагаанхүү  Профессор, ЭМШУИС
13.   
Хэвлийн хавдрын гаралтай өвдөлтийг намдаах аргын судалгаа
13.30-13.50
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
14.   
Бага таазны хэсгийн хавдрын өвдөлтийг намдаах арга
13.50-14.05
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
15.   
Салтаа орчмын хавдрын өвдөлтийг намдаах аргын судалгаа
14.05-14.25
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
16.   
Хавдрын өвдөлтийг удаан хугацаанд , морфины хамгийн бага тунгаар намдаах аргын судалгаа
14.05-14.45
Ё.Бямбасүрэн   
Ачтан Клиникийн Эмнэлэг
17.   
Хавдартай өвчтөний тавиланг тодорхойлох, эмчилгээний тактик боловсруулах
14.45-15.15
Д.Одонтуяа
ЭМШУИС
18.   
Өвдөлтийн сэтгэл зүй
(танин мэдэхүй, зан чанарын өөрчлөлтийн онол) 
a.    Өвдөлтийн сэтгэл зүйн урвал
b.    Өвдөлт ба сэтгэцийн өвчин, сэтгэл гутрал, төөрөгдөл
15.15-15.45
С.Эрдэнэбаатар
“Ариусахуй” эмнэлэг
ХСҮТ-ийн зөвлөх эмч, сэтгэл заслын эмч
19.   

15.45-16.05

18.

Үений үрэвсэл,  өвдөлтийг намдаах аргууд
16.05-16.25
Ё.Бямбасүрэн   
АУ-ны магистр, ЭМШУИС-ийн докторант

                                                             2011 ОНЫ  10 САРЫН 1

20.   
Нурууны өвдөлтийг мэс заслын аргаар эмчлэх

09.30-09.55
Ц.Ганзориг
Ачтан Эмнэлэг
Мэдрэлийн мэс засалч
21.   
Үе шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ
09.55-10.25
О.Отгонбаяр
УКТЭ
22.   
БЗД-ийн мэдрэлийн өвчлөлийн тохиолдлууд
10.25-10.40
Я.Баяржавхлан
Ахмадын эмч
23.   
ЦАЙНЫ ЗАВСАРЛАГА
10.40-10.55

24.   
БЗД-ийн хавдрын өвчлөлийн тохиолдлууд
10.55-11.10
Ч.Отгонбаяр
Хавдрын эмч
25.   
Булчин, фасцийн өвдөлт намдаах арга
11.10-11.25
Б.Золзаяа
SOS medical center
26.   
СХД-ийн мэдрэлийн өвчлөлийн тохиолдолд
11.25-11.40
Д.Анхмаа
Мэдрэлийн эмч
27.   
СХД-ийн хавдрын өвчлөлийн тохиолдолд
11.40-12.00
Г.Хандсүрэн
Хавдрын эмч
28.   
ЧД-ийн хавдрын өвчлөлийн тохиолдолд
12.00-12.20
Б.Сарантунгалаг
Хавдрын эмч
29.   
Үдийн завсарлага
12.20-12.55

30.   
Өвдөлтийн дараах үйл ажиллагааны сэргээн засах эмчилгээ, хөдөлмөрийн чадвар алдалт
12.55-13.20
Б.Золзаяа
SOS medical center
31.   
Олон Улсын Өвдөлт Судлалын Нийгэмлэгийн танилцуулга, гишүүнчлэл
13.20-14.30
Өвдөлт Судлалын Баг



                                      Бид өвдөлтийг ялна

                           Монголын Өвдөлт Судлалын Төв

Sunday, August 28, 2011

Poor and Good posture- Зөв галбирын тухайд №2


 
Тодорхойлолтын хувьд гэвэл газрын татах хүчийг хамгийн үр дүнтэй вариантаар ашиглах боломжтой биеийн байршилийг зөв галбир гэнэ.
Буруу галбир нь ямар сөрөг үр дүнг дагуулдаг вэ? Үүнд:
1. Та өргөөшөө хэдэн см-ийн нэмэгдэлтэй болно
2. Та байгаагаасаа илүү намхан харагдана
3.  Гүзээтэй харагдана, хичнээн хоолны дэглэм бариад нэмэргүй болно гэж бод доо.
4.  Таны нуруу байнга өвддөг болно
5.  Таны мөр далийна, нэг нь нөгөөгөөсөө өндөрт байрлааад ирэхээр мэдээж хэрэг.
6.  Гэмтэл авах эрсдэл нэмэгдэнэ.
7.  Хичнээн олон цаг унтсан ч амраагүй мэт санагддаг болно
8.  Цээж тэнүүн амьсгал авч гаргаж чадахгүйгээс болоод халдварт өртөмхий болно
9.  Өөртөө итгэх итгэл алдагдсанаар гутранги нэгэн болж хувирна  гэх мэт сөрөг талууд байдаг учраас яг өнөөдрөөс эхлээд өөрийгөө сайн ажигла. Аль болох биеийн галбираа зөв болгохыг хичээгээрэй.  Зөв галбирийн үндэс нь булчингийн хүч нэмэгдүүлэх дасгах хийхээс эхэлнэ. Хүчтэй булчинтай цагт галбир засах асуудал биш. Дасгал хийхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Жишээ нь нурууны булчингаа хөгжүүлэхэд анхаараад давхар гэдэсний таталт хийхгүй орхивол дахиад л буруу галбир бий болно. Хүчтэй нь сул булчингаа татчихаар биеийн босоо тэнхлэг маань урагш эсвэл хойшилж гажих гээд байдаг. Тиймээс эсрэг тэсрэг үйлдэлтэй булчингуудыг адил тэгшээр хөгжүүлж заншаарай. Яг одоо толинд хар. Ингээд л эхэллээ гэсэн үг. 
Танд амжилт хүсье.









Sunday, August 21, 2011

Poor and Good posture- Зөв галбирын тухайд №1

Блогоо хөтлөлгүй нилээд удчихсан байна. Тайланд дахь сургалтаа амжилттай дүүргээд, монголдоо ирсэн. Ойрд ар гэртээ анхаарал хандуулах шаардлага их байлаа. Миний бодлоор гэр бүл гэдэг хүний амьдралд хэзээд тэргүүнд явдаг амь амьдралыг тэтгэгч эх булаг юм. Бас "биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас" гэдэгт итгэдэг. Энэ дарааллаар л явна даа.

Өнөөдөр зөв галбир, зөв дадлыг хэвшүүлэх талаар жаахан юм бичье гэж бодлоо. Хүзүү, нуруу, хөл гар хөшөөд өвдөөд байна гэх хүн олон байдаг. Хүмүүс өдөр тутмын буруу хэвшлээс болоод өөрөө өөртөө өвдөлтийг дуудаад байдаг. Жишээ нь: Та утсаа чих мөрний завсар хавчуулж яриад сурчихсан бол энэ нь буруу дадал. Таны булчин биеийн байршлийг тань зөв байлгах гэж хэрэндээ их хичээнэ. Сүүлдээ эрхгүй сулраад ирдэг. Ингэхээр булчингийн агонист, антагонист буюу нэг нь агшихад нөгөө нь суларч байдаг тэнцвэрт байдал алдагдсанаас болоод толгой өвдөх, хүзүү нуруугаар хөших, хамраар амьсгал авахад саадтай болох, амархан ядрах, нойргүйдэх гэх мэт олон сөрөг үр дүн үүсдэг. Үүний нэг нь булчингийн өвдөлт бөгөөд эцэстээ эмчид хандахаас өөр аргагүй байдалд хүргэдэг. Эм бол хор. 3 цагаан хорын нэг бол яалт ч үгүй эм. Тэгэхээр шаардлагагүй тохиолдолд гаж нөлөө нь түлхүү илрэх эм тариа хэрэглэхээс өмнө эмгүйгээр эмчлэх, эмгүйгээр эдгээчих арга замыг хайж баймаар байна. Насны хувьд харьцангуй залуу хүмүүсийн хүзүү, нуруу өвддөг зовиуртай мөртлөө рентген шинжилгээнд нугалам хоорондын дискинд асуудал гараагүй, мэдрэлийн системийн нарийвчилсан үзлэгээр ёзоор дарагдах шинж илрээгүй тохиолдолд тухайн хүний маань биеийн байршил зөв байна уу, үгүй юу гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй. Тэгээд өвдөлтийг эрүүл хоолны  дэглэм, биеийн галбирыг зөв болгох дасгал, унтах ор, суух сандалын тохиргоо, өдөр тутмын зөв дадал хэвшлийн талаарх зөвөлгөөгөөр эмчлэх боломж байдаг юм шүү. Хэрвээ араг яс, мэдрэл, үенд асуудалгүй бол булчинтай тулж ажиллаад үзэх хэрэгтэй, хүний биеийн том жижиг 400 гаруй булчинд их учир бий шүү, нэг ч булчин дангаараа үйлдэл хийдэггүй хэд хэдэн булчингийн харилцан тэнцвэртэй агшилт, сулралтын үндсэн дээр хүний бие хөдөлж үйлдэл хийдэг гэсэн мессежийг л өгье гэж зорьлоо. Үргэлжлэл бий.