Friday, December 28, 2012

Contemporary Trend of Quality of Medical Rehabilitation Care Service, Current Situation in Mongolia



O.Batgerel1, Sh.Batchimeg2, B.Zolzaya3, A.Baljinnyam2
1Graduate School of Medicine, Gunma University, Japan
2HSUM
3SOS Medica Mongolia


Abstract
Providers increasingly wish to know how well they are performing and to have effective means of assessing and improving the quality of care they provide. For this they require measures that are meaningful, interpretable, and of demonstrable value in helping to improve quality. The quality of health care is on the agenda in most countries. Assessing the quality of care has become increasingly important to providers, regulators, purchasers, and patient around the world. Indicators for performance and outcome measurement allow the quality of care and services to be measured. This assessment can be done by creating quality indicators that describe the performance that should occur for a particular type of patient or the related health outcomes, and then evaluating whether patient’s care is consistent with the indicators based on evidence based standards of care. Donabedian’s model focuses on the concepts of structure, process, and outcome for defining quality of care. Despite being first published more than 40 years ago, this model remains a leading paradigm. Quality measures focused on structure are easier to measure, but they may have only limited impact on the final outcomes of interest. Process measures assess the actual medical treatment that physicians and other health professionals provide. Outcome measures may be ideal in theory, because they represent the ultimate goals of interest, but they are often difficult to measure, especially in a timely fashion. Following a high profile scandal relating to quality and safety of care, the health authorities in developed countries introduced a pay for performance (P4P) component into its new hospital prospective payment system. Although no data exist yet as to the impact of the new system, pay for performance appears to be gaining widespread, if somewhat reluctant, acceptance. The most relevant components of quality assurance programs in Mongolia are medical education, standardization of health care procedures, technology appropriateness and transfer. So we introduce our pilot study doing in rehabilitation departments and hospitals of Mongolia.
Keyword: medical rehabilitation, quality assessment, clinical indicator, pilot study 


НЭГ. Эмнэлгийн Тусламжийн Чанар ба Үнэлгээ
¨        Эмнэлгийн тусламжийн чанарыг үнэлж эхэлсэн түүхээс
Барууны орнуудад эмнэлгийн тусламжийн чанарыг хянах тогтолцооны эх үүсвэр бүр 17-р зууны сүүлийн хагаст тавигдаж эхэлсэн түүхтэй. Үүний эхлэл нь бидний сайн мэдэх Флоренс Найтенгел (Florence Nightingale) –ын 1860 онд бий болгосон「Сувилахуйн санамж бичиг (Note on Nursing)」болон 1863 оны「Эмнэлгийн санамж бичиг (Note on Hospital)」болох юм. Харин эмч нарын хувьд бол өөрсдийн эмчилгээ оношлогооны чанарыг үнэлэх хөдөлгөөнийг 1914 онд АНУ-ын Массачусэцү Женерал Госпиталын мэс заслын эмч Коодман (E.Codman) нарын гаргасан мэс заслын чанарыг үнэлэх「Энд Резалт (End Result)」тогтолцоо байсан юм. Коодман эмчийн эхлүүлсэн энэ үйл ажиллагаан дээр үндэслэж эмч болон сувилагч, эмнэлэг өөрсдөө бус, сайн дурын хөндлөнгийн этгээдийн зүгээс  чанарыг бодитойгоор үнэлж магадлах хандлага хөгжих болсон. Хожим нь, 1968 онд Мичиган Их Сургуулийн профессор Донабедиан (A.Donabedian)-ы санаачилсан 「Донабедиан загвар (бүтэц, үйл явц, үр дүнг үнэлэх)」арга нь эмчилгээ үйлчилгээний чанарыг хянаж үнэлэх чухал ач холбогдол бүхий загвар тогтолцоо болсон юм. 
¨        Эмнэлгийн тусламжийн чанар ба Эмнэлзүйн Үзүүлэлт (Clinical Indicator)
Эрүүл мэндийн эдийн засагч профессор Донабедиан эмнэлгийн тусламжийн чанарыг үнэлэхэд Бүтэц (Structure), Үйл Явц (Process), Үр Дүн (Outcome) гэсэн 3 бүрдэл элементийг дэвшүүлж гаргасан бөгөөд энэ нь өнөөг хүртэл эмнэлгийн тусламжийн үнэлгээнд хэрэглэгдсээр байна. Бүтцийн үнэлгээнд барилга байгууламж, тоног төхөөрөмж, хөрөнгө санхүү, хүний нөөц гэх мэт үзүүлэлтүүдийг хамардаг бол үйл явцын үнэлгээнд эмнэлгийн зүгээс үйлчлүүлэгчид бодитой үзүүлсэн тусламж үйлчилгээ буюу оношлогоо эмчилгээг хамааруулж үнэлдэг. Үр дүнгийн үнэлгээнд эмчилгээний дүн болон эмчилгээнд хандах өвчтөний сэтгэл ханамжийн байдлыг багтааж үнэлдэг байна.
   Эмнэлгийн тусламжийн чанарын үнэлгээнд урьд өмнө нь ихэвчлэн бүтцийн үнэлгээг голлодог байсан бол, сүүлийн жилүүдэд үйл явц болон үр дүн талаас нь тоон хэмжээсээр үнэлэх хандлага маш идэвхижиж байна. Үүнд чанарын үнэлгээний гол хэрэгсэл болгож Эмнэлзүйн Үзүүлэлт (Clinical Indicator) –ийг зохион гаргаж, хэрэгжүүлж байгаа болно. Үйл явцыг үнэлэх эмнэлзүйн үзүүлэлт нь, нотолгоогоор батлагдаж эмчилгээний удирдамжид тусгагдсан оношлогоо эмчилгээний төрлүүдийг үзүүлэлт болгосон байх бөгөөд өвчтөнд үзүүлбэл зохистой хамгийн шилдэг эмчилгээ үйлчилгээг, бодитой үзүүлсэн эмчилгээ үйлчилгээтэй хир зэрэг хол зөрүүтэй байгааг хэмжих хэрэгсэл болдог. Түүнээс гадна, тодорхой нэг хагалгаа болон эмчилгээ зэргийг хийж явуулсан давтамж хувийг (хэт олон удаа эсвэл цөөн удаа хийж явуулсанг) үнэлэх үзүүлэлт болгож хэрэглэгдэх явдал байдаг. Нөгөөтэйгүүр, үр дүнгийн үзүүлэлтэд эмнэлзүйн (эмнэлэгт нас баралтын хувь, дахин эмнэлэгт хэвтэлтийн хувь гэх мэт), өвчтөний (өвчтөний сэтгэл ханамж, QOL) болон эдийн засгийн (эмнэлэгт хэвтсэн ор хоног, өртөг гэх мэт) гэсэн олон төрөл, олон талт үзүүлэлтүүд багтдаг. Эмнэлгийн байгууллагуудад эмнэлзүйн үзүүлэлтүүдийг байнга хэрэглэснээр эмчилгээний чанарын сайжралтын өөрчлөлтийг харах, мөн хэд хэдэн байгууллагууд ижил төрлийн эмнэлзүйн үзүүлэлтийг хэрэглэсэнээр өөр хоорондоо харьцуулалт хийх, улмаар эдгээр үзүүлэлтийг олон нийтэд ил тод зарласанаар өвчтөн, эсвэл даатгалын байгууллагууд үйлчлүүлэх эмнэлгээ сонгоход нь хэрэгтэй мэдээлэл болдог.             
¨        Чанарт тохирсон эмчилгээний төлбөр
Эмнэлзүйн үзүүлэлтийн дүнг эмчилгээний төлбөр тооцоонд тусгах хандлага мөн бас идэвхитэй хөгжиж байна. Үүний жишээ нь чанарт тохирсон эмчилгээний төлбөр төлөлт (P4P : pay for performance) гэж нэрлэгддэг төлбөрийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл өндөр чанартай эмчилгээ үйлчилгээ явуулсан эмч, эмнэлгийн байгууллагад даатгалын байгууллагаас өндөр төлбөр, нэмэгдэл шагнал олгох замаар эмнэлгийн тусламжийн чанарыг дээшлүүлэх зорилготой эдийн засгийн хөшүүрэг арга хэрэглэх явдал юм. Эмнэлгийн тусламжийн чанарыг дээшлүүлэх асуудал хөгжилтэй орны төдийгүй буурай орны хувьд ч чухал сэдэв болдог. Үүнийг шийдэх арга замын нэг нь дээрх P4P бөгөөд АНУ, Англи, Австрали, Япон, Тайван зэрэг улс орнууд өөрсдийн эрүүл мэндийн тогтолцооны онцлогт тохируулан авч хэрэгжүүлээд байна.

Энэхүү хоёр судалгааны ажил нь энэ жил буюу 2012 онд хийгдсэн ажлууд байгаа. Бүтнээр нь блогт оруулах боломжгүйг уншигч та бүхэн ойлгоно гэдэгт найдаж байна.


Хэлцэмж, дүгнэлт
Бид энэ удаа сэргээн засах мэргэжлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын чанарын түвшинг үнэлэх  зорилгоор олон улсын хэмжээнд эмнэлгийн тусламжийн чанарын үнэлгээнд хэрэглэгддэг батлагдсан үнэлгээний хуудсуудыг ашиглан туршилт судалгааг салбарын хэмжээнд анх удаа явууллаа. Энэ удаагийн хийж явуулсан туршилт судалгааны нэг онцлог бол сэргээн засах эмнэлгийн тусламж үзүүлэгч байгууллагууд өөрөө өөрсдийгөө үнэлсэн явдал юм. Зүй нь эмнэлгийн байгууллагууд өөрсдөө бус хөндлөнгийн гуравдагч этгээдийн зүгээс чанарын үнэлгээг хийж явуулах нь зохистой байдаг бөгөөд харин бид  туршилт судалгаанд өөрсдөөр нь үнэлгээ хийлгүүлээд, дараа нь хөндлөнгийн үнэлгээ хийж энэ хооронд хир зэрэг ялгаа зөрөө гарахыг тогтоох бодол өвөртөлсөн билээ. Тийм учраас энэ судалгаа хойшид хөндлөнгийн үнэлгээ хэлбэрээр үргэлжлэх болно гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй.
Судалгаанд нийт 47 байгууллага хамрагдсан нь монгол улсын хэмжээнд сэргээн засах эмнэлгийн тусламж үзүүлэгч байгууллагуудын 61% -ийг хамарсан үр дүн гарлаа. Хэдийгээр өөрөө өөрсдийгөө үнэлэх судалгаа байсан хэдий ч нийт  хамрагдсан сэргээн засах тусламж үйлчилгээний байгууллагуудын хувьд бодит байдалд нэлээд шүүмжлэлтэй хандсан нь судалгааны үр дүнгээс илэрхий харагдаж байна.
1. Сэргээн засах тусламж үйлчилгээний бүтэц зохион байгуулалтын түвшин
Сэргээн засах эмчилгээний үндсэн зарчим, үзэл санааны талаарх үнэлгээнд ихээхэн анхаарал татсан асуудал бол судалгаанд хамрагдсан нийт байгууллагуудын дунд багийн эмчилгээний зарчим, үзэл баримтлалыг эмч мэргэжилтнүүд нь бүрэн ойлгож, хэрэгжүүлж ажилласан байх үзүүлэлт нэлээд тааруухан буюу 70 гаруй хувиар хангалтгүй гэсэн үр дүнтэй гарсан явдал юм. Энэ нь ялангуяа орчин үеийн сэргээн засах эмчилгээний гол чухал хандлага болох олон мэргэжилтний багаар тусламж үйлчилгээ үзүүлдэг үндсэн зарчим, үзэл баримтлал манай монгол улсад маш хангалтгүй хэрэгжиж байгаа байдлыг илтгэж байна. Мөн сэргээн засах гэсэн багийн дотор сэргээн засалч эмч бол найрал хөгжмийн удирдаач шиг үүрэг гүйцэтгэдэг байх ёстой. Удирдаач хүн тэр найрал хөгжмийг бүгдийг нь тоглож чаддаг байх албагүй боловч хөгжим тус бүрийн талаар тун дэлгэрэнгүй нарийн ойлголттой байхгүй бол удирдаачийн албыг гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Энэ удаагийн судалгаанд эмчийн удирдлага манлайллын талаарх үнэлгээнд эмч, сэргээн засах тусламж үйлчилгээний бусад мэргэжилтний үүргийг хувиарлаж, ажил хэргийн чиглэл, заавар өгөхдөө тун хангалтгүй (78.8%) гэсэн үнэлгээ өгсөн байгаа нь өнөөдөр манай сэргээн засалч эмч нар жишээнд дурдсан удирдаачийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгааг илтгэж байна. Сэргээн засах тусламж үйлчилгээн дэх хүний нөөцийн хувиарлалт, сэргээн засах тусламж үйлчилгээнд тохирсон барилга байгууламж, гэмтэл чадвар алдалт болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохирсон тусламж үйлчилгээний орчны бүрдүүлэлт, оношлогоо эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт зэрэг нь тус бүр өндөр хувиар хангалтгүй үнэлгээтэй гарсан явдал нь харин ч эсрэгээрээ гайхах асуудал биш бөгөөд яах аргагүй манай улсын сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн бодит байдал ямар байгааг бидэнд дахин сануулж өгсөн явдал боллоо гэж ойлгож байна. Мөн түүнчлэн бидний судалгааны үр дүнгээс сэргээн засах тусламж үйлчилгээний байгууллагуудад эмч мэргэжилтнийхээ боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх талаар тун хангалтгүй анхаарч байгаа дүр төрх харагдлаа. Ялангуяа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварын түвшин нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг талтай. Тийм учраас үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний сайн үр дүн үзүүлье гэвэл эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг ур чадварыг дээшлүүлж сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна.
2. Сэргээн засах тусламж үйлчилгээний үйл ажиллагааны түвшин
Сэргээн засах тусламж үйлчилгээ төдийгүй орчин үеийн анагаах ухааны нэг чухал хандлага бол эмчийн эрхт ёсыг халж өвчтөний хүсэл зорилго, эрхийг хүндэтгэсэн өвчтөн, түүний гэр бүл төвтэй тусламж үйлчилгээ байдаг. Өөрөөр хэлбэл сэргээн засах тусламж үйлчилгээнд ч гэсэн анагаах ухааны ёс зүйн асуудал чухал байр суурь эзэлдэг гэдгийг орхигдуулж болохгүй юм. Сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудад эмчилгээний агуулга, явцын талаар таниулга хийж, зөвшөөрөл авах асуудал, эмчилгээний зорилго зорилтыг төлөвлөхөд өвчтөн тэдний гэр бүлийг оролцуулдаг хандлага тун хангалтгүй байгаа (65.9%) нь бидний судалгаанаас харагдлаа.
Судалгааг явуулахын өмнө бидний мөн нэг таамаглаж байсан зүйл бол өнөөдөр манай улсад явагдаж байгаа сэргээн засах тусламж үйлчилгээний үр дүнгийн асуудал байсан. Сэргээн засах оношлогоо эмчилгээний нэг томоохон онцлог бол үнэлгээний асуудал. Тэр тусмаа сэргээн засахын эмч мэргэжилтнүүд өвчтөний оношлогоо эмчилгээнд хэрэглэх тогтсон нэг ижил үнэлгээний шалгуур, хүснэгтийг хоорондоо ашигладаг. Өөрөөр хэлбэл өөр хоорондоо нэгдсэн нэг хэлээр харилцдаг гэсэн үг. Эмч, мэргэжилтнүүд дээрх үнэлгээн дээр үндэслэж өвчтөний сэргээн засах эмчилгээний хөтөлбөрийг зохиож явуулах бөгөөд өөрсдийн хийж явуулж буй эмчилгээгээ хир зэрэг үр дүнтэй байгааг бүгдээрээ цуглаж конференци буюу хэлэлцүүлэг хийдэг байх, хэрэв үр дүнтэй байвал үргэлжлүүлэх, үр дүнгээ өгөөгүй бол эмчилгээний төлөвлөгөөг дахин өөрчилж боловсруулах шаардлагатай болдог. Ингэж үнэлэх, төлөвлөгөө боловсруулах, эмчлэх, дахин үнэлэх гэсэн тасралтгүй үргэлжилсэн ажиллагаа байдаг. Гэтэл орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээний энэ хандлага манай улсын эмнэлгийн байгууллагуудад тун хангалтгүй, бараг байхгүй гэж хэлж болох үр дүнг бидний судалгаа харууллаа. Энэ нь тухайн эмнэлэг бүрийн асуудал гэж ярихаас илүүтэй манай улс дахь сэргээн засах салбарын тогтолцооны асуудал гэж ойлговол илүү бодит байдалд нийцэх байх. Бид үүгээр өөрсдийгөө орчин үеийн сэргээн засах анагаах ухааны чиг хандлагаас хир зэрэг зөрөөтэй үйл ажиллагаа явуулж байгаагаа энэ байдлаас тодорхой харж болно. Энэ асуудлыг зүй зохистой шийдэхэд сэргээн засах мэргэжлийн салбарын бодлого тодорхойлогч нар чухал үүрэгтэй бөгөөд мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор богино хугацаанд зөв хэлбэр тогтолцоог бий болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Юуны өмнө сэргээн засах мэргэжлийн эмч мэргэжилтнүүд бид өөр хоорондоо болон өвчтөн, тэдний гэр бүлтэй нэгдсэн нэг хэлээр харилцаж асуудлыг нь шийддэг болох хэрэгтэй байна. Энэ нь монгол улсын сэргээн засах тусламж үйлчилгээний тогтолцоонд нэгдсэн нэг ижил үнэлгээний шалгууруудыг хэрэглэх шаардлага байгааг хэлээд байна. Улмаар сэргээн засах тусламж үйлчилгээний чанарыг үнэлэх эмнэлзүйн үзүүлэлтүүдийг бий болгох, чанарыг сайжруулахад хэрэгцээтэй бүртгэл, судалгааг хийж хэвшүүлэх, эцэст нь бид өөрсдийнхөө хийж байгаа, явуулж байгаа тусламж үйлчилгээнийхээ үр дүнг үнэлэх шалгууртай байх шаардлага байгааг энэ судалгааны үр дүн харуулж байна.  


Current Situation of the Rehabilitation Medicine in Mongolia



Current Situation of the Rehabilitation Medicine in Mongolia
Batchimeg. Sh1, Batgerel.O, Zolzaya.B3, Baljinnyam.A1
1HSUM,
2GUNMA University,
3SOS MM hospital


Abstract
Objective:  The aim of the research was to summarize and determine the current situation regarding the structure, organization and function of medical rehabilitation care in Mongolia
Materials and Methods: This paper presents a cross sectional study which is based on participatory questionnaires filled out by rehabilitation doctors who work in a total of 52 hospitals with rehabilitation and traditional medicine departments. There are 5 units in the questionnaires covering the structure of the department, number of health care providers available, concepts of care, common diseases and treatment strategies.
Result: There were 49 (94.2%) participants=hospitals who responded completely to the questionnaire. This included 86 doctors and 202 nurses, which represented 58% of the total rehabilitation workforce in Mongolia. There are 4 (4.2%) inpatient wards, 26 (53.1%) outpatient clinics, and 15 (30.6%) have combined services. All hospitals have a physical modalities room and 71.4% have a physical therapy room. A combination of modern rehabilitation concepts from developed countries and traditional Mongolian medicine have been offered to the patients. The leading causes for receiving physiotherapy were arthritis (69.4%), back pain (65.3%), peripheral neurologic problems (36.7%) and stroke (22.4%)
Conclusion: City and countryside rehabilitation clinic’s structure and organization, division of health care providers, rehabilitation treatments’ choice are not the same. Also rehabilitation service is not rational and insufficiently allotted in people. Mongolia needs to improve the educational system available to future rehabilitation health care providers, based off of what has worked for developed countries and is recognized as international standard, while tailoring it to our particular economic, social and cultural situation. There is a need to develop a larger pool of rehabilitation graduates that can enter into service countrywide and fill the present and future needs. In order to accomplish this, an international collaboration between Mongolia’s government and developed countries with rehabilitation expertise is needed to firmly establish the necessary infrastructure, regarding both facilities as well as a body providing current educational knowledge standards.

Keyword: rehabilitation care, rehabilitation service, rehabilitation development


ХЭЛЦЭМЖ
Бид Монгол Улсын хэмжээнд сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын өнөөгийн бодит байдал ямар байгааг тогтоох зорилгоор асуумж судалгааг хийж явууллаа.
Бидний явуулсан асуумж судалгааны үр дүнгээс харахад Монгол улс дахь сэргээн засах эмнэлгийн тусламж нь эмнэлгийн тусламжийн нэгж байгууллага, эмчилгээ үйлчилгээ, боловсон хүчний хуваарилалтын хувьд хот суурин газарт хэт төвлөрч, хөдөө орон нутагтай  харьцуулахад бүс нутгийн ялгаа илэрхий ажиглагдлаа. Энэ нь Монгол Улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлж буй өнөөгийн тогтолцоо нь хүн амд жигд хүртээмжтэй, чанартай сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй, оновчтой бус зохион байгуулалттай байгааг тодорхой илтгэж харуулсан үр дүн боллоо. Энэ байгаа нөхцөл байдлыг эрүүл мэндийн салбар дахь эмнэлгийн тусламжийн бодлого боловсруулах түвшинд нэн даруй яаралтай засаж залруулах арга хэмжээг авч явуулах хэрэгтэй байна. Эмч, сувилагч мэргэжилтний хуваарилалтын тоог эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын төрөлтэй уялдуулан бүс нутгийн байдлаас харахад Улаанбаатар хотын клиникийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв болон нэгдсэн эмнэлгүүдэд сэргээн засах мэргэжлийн эмчийн тоо харьцангуй их байгаа буюу хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгийнхээс хоёр дахин их тоон үзүүлэлттэй гарчээ. Харин мэргэжлийн хөдөлгөөн засалчийн тоогоор хөдөөний нэгдсэн эмнэлэг өндөр байгаа нь сэргээн засах мэргэжлээр богино хугацааны сургалтанд хамрагдсан сувилагч, биеийн тамирын дээд сургууль төгссөн мэргэжилтэн байхыг үгүйсгэхгүй. Энэ нь Монгол дахь сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээг эмч, сувилагч, биеийн тамирын аргазүйч мэргэжилтнүүд голчилсон бүрэлдэхүүнтэй явуулж байгааг харуулж байна. Харин мэргэжлийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, ортез протезийн мэргэжилтэн гэх мэт сэргээн засах мэргэжлийн бусад боловсон хүчин хөдөө орон нутагт төдийгүй хот суурин, улсын хэмжээнд маш цөөн, огт байхгүйтэй адил хэмжээнд байгаа байдал харагдаж байна. Сэргээн засах тусламж үйлчилгээний үндсэн зарчим бол багийн эмчилгээ байдаг бөгөөд олон улс дахь сэргээн засах тусламжийн орчин үеийн чиг хандлага энэ л зарчмаар хөгжиж байна. Монгол Улсын хэмжээнд 2007 оноос эхлэн ЭМШУИС-д бакалаврын зэрэгтэй мэргэжлийн хөдөлгөөн засалчийн (physical therapist) сургалтыг эхлүүлж, 2011, 2012 онуудад анхны болон хоёрдогч төгсөгч нар нь бэлтгэгдэн гараад байна. Энэхүү мэргэжлийн боловсрол эзэмшсэн хөдөлгөөн засалч нар хэдийгээр цөөн тоотой байгаа ч  Улаанбаатар хотын төв эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүдэд хэдийнээ ажлын байраар хангагдаж, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Хойшид зөвхөн хөдөлгөөн засалч төдийгүй хөдөлмөр засалч, хэл яриа засалч, ортез протез засалч зэрэг сэргээн засах мэргэжлийн бусад боловсон хүчинг бакалаврын боловсролтойгоор бэлтгэх, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгүүдэд ажиллах орон тоог батлаж гаргах асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй байна.
Судалгаанд хамрагдсан сэргээн засах эмнэлгийн тусламжийн байгууллагууд нь нийтдээ эмчилгээний өрөөний талбай багатай, ихэвчлэн физик эмчилгээ голлосон амбулаторийн эмчилгээ үйлчилгээний хэлбэртэй явагдаж байна. Эмчилгээний өрөөний талбайн хэмжээ ихэнхи эмнэлэгүүдэд бага хэмжээтэй байгаа нь Монгол Улс дахь сэргээн засах тусламж үйлчилгээ нь хуучин Зөвлөлт холбоот улсаас улбаалж орж ирсэн физик эмчилгээнд суурилсан тусламж үйлчилгээ байсантай салшгүй холбоотой. Өнөөдөр дэлхий нийтэд хөгжиж байгаа сэргээн засах тусламжийн хандлага физик эмчилгээ гэхээсээ дасгал хөдөлгөөнөөр эмчлэх аргыг илүүтэй анхаарах болсон. Энэ нь дэлхийн сүүлийн үеийн анагаах ухааны хөгжлийн гол хүчин зүйл болж байгаа нотолгоонд тулгуурласан анагаах ухаантай холбоотой юм. Дасгал хөдөлгөөн эмчилгээний талаар нотолгоонд тулгуурласан судалгаанууд асар олон тоогоор хийгдэж хөдөлгөөн нь хүний эрүүл мэнд төдийгүй өвчин эмгэгийн эмчилгээ урьдчилан сэргийлэлтэд асар үр дүнтэй, эрсдэл багатай эмчилгээний арга болох нь  батлагдаад тусламж үйлчилгээний төрөл болж нэвтрээд байна. Энэ нь хэдийгээр физик эмчилгээг үгүйсгэсэн хэрэг биш бөгөөд физик эмчилгээний хувьд дээрхтэй адил нотолгоо харьцангуй цөөн байдаг. Мөн ялангуяа эрүүл мэндийн салбарийн эдийн засгийн хүчин чадал сул манай орны хувьд өндөр үнэ өртөгтэй, үр ашиг багатай олон төрлийн аппарат хэрэгсэл шаардсан физик эмчилгээнд шүтэх нь төдийлөн оновчтой бус шийдэл гэж ойлгож байна.  Судалгааны үр дүнгээс харахад Монголд уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй хосолсон физик эмчилгээ ихэвчлэн явагдаж байгаа нь ажиглагдаж байна
Өнөөгийн сэргээн засах тусламж үйлчилгээний тогтолцоонд амбулаторийн үйлчилгээ голлосон байгаа нь эмнэлзүйн сэргээн засах тусламж үйлчилгээ хөгжихөд тэнцвэртэй бус байдлыг бий болгож, оновчтой бус зохион байгуулалт болж, чанартай үр дүнтэй сэргээн засах эмчилгээ болж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагатай байгаа ард иргэдэд тасралтгүй эрчимжсэн сэргээн засах эмчилгээ хийлгэх боломж бүрдээгүй байна. Сэргээн засах мэргэжлээр эмнэлгийн тусламж үзүүлэх хэвтэн эмчлүүлэх тасаг, төрөлжсөн эмнэлэг яаралтай зохион байгуулах, хэвтрийн тасаг дахь эмчилгээ болон амбулаториийн сэргээн засах тусламж үйлчилгээг тэнцвэртэй хөгжүүлэх шаардлагатай байна. Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд нурууны өвдөлт, үе мөчний өвдөлт зэрэг яс, үе мөчний эмгэгтэй өвчтнүүдийн хандалт элбэг байгаа бөгөөд манай улсын хувьд өвчлөл нас баралт өндөр хувьтай байдаг тархи, зүрх судасны эмгэг, гэмтэл, бодисын солилцооны эмгэгүүд, хавдрын өвчлөл ховор хандалттай байна. Энэ нь манай улсын сэргээн засах тусламж тогтолцоонд физик эмчилгээ болон уламжлалт эмчилгээ голлосон амбулаторийн хэлбэртэй тусламж үйлчилгээ явагдаж байгаатай салшгүй холбоотой. Орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээ нь дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өндөр настан хүртэл, эмнэлзүйн хурц үеэс эхлээд нийгэм хамт олны дунд эргэн орох хүртэл, яс үе мөчний өвчнөөс эхлээд амьсгал зүрх судасны өвчнүүд, хавдар, бодисын солилцооны өвчин хүртэл маш өргөн хүрээг хамардаг онцлогтой. Улмаар, анагаах ухааны үсрэнгүй дэвшил хөгжлийг дагалдаж, шинэ хэрэгцээ, боломж улам өргөжин тэлэх хандлагатай болж байгаа бөгөөд тухайлбал ялангуяа сэргээн засах тусламж үйлчилгээний урьдчилан сэргийлэх үүрэг ач холбогдол чухлаар тавигдах боллоо. Нэн ялангуяа сэргээн засах тусламж үйлчилгээний урьдчилан сэргийлэх үүргийг түлхүү анхаарч, хөгжүүлэх нь амьдралын хэв маягаас улбаалсан халдварт бус өвчлөл ихсэж байгаа манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй.



ДҮГНЭЛТ
Бидний явуулсан судалгаагаар Монгол улс дахь сэргээн засах эмнэлгийн тусламж нь эмнэлгийн тусламжийн бүтэц зохион байгуулалт, эмчилгээ үйлчилгээний төрөл, хэлбэр, мэргэжлийн боловсон хүчний хувиарилалтын хувьд хот суурин газар болон хөдөө орон нутагт ялгаатай байгаа нь тогтоогдож, улмаар тусламж үйлчилгээнийхээ хувьд оновчтой бус зохион байгуулалт, хүн ардад хүртээмжтэй бус байгаа байдал ажиглагдлаа.
Манай улс дахь сэргээн засах тусламж үйлчилгээ нь харьцангуй шинэ тутам хөгжиж буй салбар хэдий ч өнөөгийн байдал нь гадаадын бусад орнуудаас нэлээдгүй хоцрогдож буй байдалтай байна. Сэргээн засах салбар нь олон улсын жишигт нийцэхүйц эмнэлгийн тусламж үйлчилгээний тогтолцоог өөрийн орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд  уялдуулан, сэргээн засах тусламжаар өндөр хөгжсөн орнуудын туршлагад тулгуурлан нэвтрүүлэх хэрэгцээ  маш их байна.

 

Thursday, November 29, 2012

Knee pain- Өвдөгний өвдөлт үзлэг, оношилгоо№1

Өвдөгний үе гэж үнэн ядарсан үе байнаа хөөрхий. Биеийн жинг гол авч явдаг болохоороо ч тэр үү өвдөх нь элбэг. Би ч бас нилээд олон өвдөгний өвдөлттэй үйлчлүүлэгчидтэй таарч байлаа. Тэгээд ялган оношилгоо тал дээр нь тус болчихоор жаал жуул мэдээллийг эмч нартаа өгье гэж бодлоо.
1. Асуумжын хэсэг
Хамгийн чухал 3 асуултыг заавал тодруулах шаардлагатай. Үүнд:
1. Хэзээ? Өвдгөөр өвдөх зовиур нь яг хэзээ эхэлсэн бэ?
 2. Хэрхэн? Яаж байгаад өвдчихөв? Хэрвээ гэмтлийн шалтгаантай бол яг яаж гэмтсэнийг тодруулна. Гэмтлийн механизм маш чухал.
3. Дараа нь юу болов? Ямар арга хэмжээ авсаныг тодруулна. Анх өвдсөнөөсөө хойш өнөөдөр танд үзүүлэхээр ирэх хүртэл яаж эмчилж байв гэдгийг асууж лавлана гэсэн үг юм.
Илрэх шинжүүд
Өвдөгний үетэй холбоотой чухал 4 шинж илэрдэг.
1. ӨВДӨЛТ-  PAIN
Өвдөлтийг тодруулахдаа хэр хүчтэй өвдөж байгааг асууна. Тэгээд өвдөлтийн шинж чанарыг тодруулна. Аль хэсгээр буюу байршлийг мөн хугацааг нь лавлах хэрэгтэй. Өвдөг нь шөнө илүү өвддөг гэвэл үрэвслийг сэжиглэж болно. Хэрвээ өдрийн төгсгөлд буюу орой эсвэл биеийн хүчний ажил, дасгалын үеэр/дараа нь өвддөг бол механик гаралтай өвдөлтийг бодчиход гэмгүй. Шатаар өгсөж уруудахад эсвэл удаан хугацаагаар өвдөг нугалсан байрлалд буюу суухад өвддөг гэвэл тойг буюу patella асуудалтайн шинж. Харин өвдөглөж суухад өвддөг бол өөрөөр хэлбэл өвдгөөр хэт нугалах хөдөлгөөн хийхэд өвдөлттэй бол meniscus холбоосын эмгэгийг сэжиглээрэй.  За мөн биеийн өөр аль хэсэгт өвдөлттэй байгааг асуухаа мартаж болохгүй. (нуруу, түнх, шагай өвддөг эсэхийг тодруул)
2. LAXITY - ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ 
 

Friday, November 23, 2012

impingement syndrome - мөрний өвдөлт №2



Манай нэг үйлчлүүлэгч байгаа юмаа. 40 гаруй насны америк цэрэг. Афганистанд байхдаа баруун өвдөг мөрөндөө гэмтэл авсан. Баруун мөрний ротатор каффын 4 булчингийн нэг болох m.supraspinatus-ийн урагдалтай мөн гарын тохойн үеэр нугалагч m.biceps-ийн урагдалтай. Энэ хоёр булчингийн шөрмөсийг ястай бэхлэх дурангийн хагалгаанд орсны 7 дахь өдрөө манайд хандсан хүн л дээ. Бие бялдрын хөгжил сайтай, сав л хийвэл би хэзээ буцаад сагсан бөмбөг тоглодог болох вэ гэж асуугаастай. Тавилангийн талаарх асуулт хэзээд хариулахад бэрхшээлтэй байдаг. Учир нь СЗЭ-ний нэг онцлог нь өвчтнөөс өөрөөс нь их зүйл шалтгаалдагтай холбоотой. Эмч үйлчлүүлэгч хоёрын хоорондын харилцаа маш чухал. Сэргээн засалч их эмч, хөдөлгөөн засалч хоёрт үйлчлүүлэгч маань 100% итгэж байж сая эмчилгээ хүссэн үр дүндээ хүрдэг. За тэгээд манай баатар Хагалгааны дараа орон дээрээ унтаж чадахгүй, баруун гар мөрний хөдөлгөөн тэр чигтээ хоригдсон болохоор өөрөө өөртөө үйлчлэх чадвар маш муу, хүчтэй өвдөлттэй хүн байлаа. Үрэвслийн эсрэг эм, парацетамол кодейны холимог эмээр өвдөлтийг хянаж байсан.  Нилээд зууралдсан хоёр сар гаруй эмчилгээнд яваад харьцангуй дээрдсэн. 
Ерөнхийдөө хагалгааны дараах эдгэрэл жил гаруй хугацаанд үргэлжилдэг. Хөдөлгөөнгүй байлгаж байж сая мэс заслаар залгасан холбоос маань батжина. Энэ хугацаанд ашиглаагүй булчингууд хатингаршина. Гэхдээ эмчилгээний төлөвлөгөөг зөв зохиосон тохиолдолд өвчтөн 100% эдгэрэх боломжтой. Гол нь тэвчээр хатуужил, хүсэл эрмэлзэл чухал. Ерөнхийдөө ротатор каффын урагдлын хэмжээ, үйлчлүүлэгчийн нас, хөдөлгөөний идэвхит байдлын түвшин, мэс заслын бус эмчилгээний үр дүнгээс шалтгаалж хагалгаа хийх үгүйг шийддэг. Хагалгааны дараах шөрмөсний эдгэрэл 3 үе шатаар явагддаг. Үрэвслийн үе нь шөрмөсийг ясанд бэхэлсэн мөчөөс эхлэн тромбоцит, фибробласт болон үрэвслийн эсүүд мэс засал хийсэн хэсэгт цуглан бөөгнөрч долоо хоног гаруй үргэлжилнэ. Дараагийн 2-3 долоо хоногт нөхөн төлжих үйл явц явагдана. Дараа нь сорвижих үе эхэлнэ. Энэ нь мэс заслын дараах 3-4 дэх долоо хоногт явагдана. Шөрмөсний хүч их сул байдаг. Хүч дээд хэмжээндээ хүрэхэд 4 сар гаруй хугацаа зарцуулагдана. Мэс заслын дараах СЗЭ-ний эхний зорилго бол шөрмөс эдгэрэх нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ аль болох бага хэмжээнд булчингийн хатингаршил, хөшингийг барьж байх явдал юм. 
Мэс заслын дараа 2 долоо хоногийн турш гарыг дээрх байдлаар хөдөлгөөнгүй байлгана. Гарыг бага зэрэг өргөх байрлалд оруулсанаар судасжилтыг дэмжих мөн шөрмөсөнд ирэх ачааллыг багасгадаг ач холбогдолтой. Хэрвээ эрт үед хөдөлгөөнд оруулвал сорвижилт хугацаанаасаа өмнө явагдсанаар болоод цаашдаа мөрний үений далайц хязгаарлагдах хүндрэл илэрдэг. Ерөнхийдөө энэхүү сойлтыг мэс заслын дараах 6 долоо хоног хүртэл хэрэглэхэд тохиромжтой. Эхлээд идэвхигүй аргаар буюу хөдөлгөөн засалч үйлчлүүлэгчийн мөрийг хөдөлгөнө, \1-4 weeks\ дараа нь өвчтөн өөрөө далайцын дасгал хийнэ. \4-6 weeks\ Мөсөөр жин тавьж болно. Хүйтний эмчилгээ нь өвдөлт намдаах, хаван хавдрыг бууруулах, булчин суллах, үрэвслийн процессийг дарангуйлах нөлөөтэй. Мэс засал хийлгэсэн өдрөөс эхлэн 14 хоног хүртэл хүйтний эмчилгээг хавсруулан хийнэ. Булчингийн хүч сайжруулах дасгалын 2 сарын дараанаас эхэлнэ. Зарим нэг санаа оноо өгөхүйц дасгалын зургуудыг дор орууллаа.