Monday, March 26, 2012

Gait - Алхаа


Хүүхэд байхаас нэг ийм бодол төрдөг байлаа. Зарим хүмүүсийн алхаа эвгүй харагддаг даа. Түнх нь мултарсан ч юм уу, сайрга хөлтэй, саажилттай гэх мэт шалтгаанаас болоод.  Энэ нь тэдний өөрт итгэх итгэл, гоо үзэмжинд муугаар нөлөөлдөг. Тэрэндээ гутрах хүн ч олон. Тэгээд шидтэн болоосой, хуруугаа инчдэх зуурт алхааг нь засаад өгчих юмсан, тэгвэл энэ хүн мөн ч их баярлана даа гэж мөрөөддөг байв. Хэзээ хойно тэр нэг өдөр сэргээн засалч их эмч болчихоод сууж байхдаа, нээрээ эмгэг алхаа засах нь мэргэжлийн маань салшгүй нэг хэсэг шүү дээ гэж бодсон энэ салбарт багтсандаа бахархахын зэрэгцээ хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж байгаа мэт нэг тийм дүүрэн мэдрэмж төрж билээ.

Ингэхэд та алхааны талаар хэр ихийг мэддэг вэ? 

Хүний алхаа гэдэг нь хөл болон гар хэмнэлтэйгээр солбицож хөдөлсний дүнд дэлхийн татах хүчний төвөөс бие урагш болж буй хөдөлгөөнийг хэлдэг.  Нэг алхааны цикл гэдэг нь 2 алхмаас тогтох бөгөөд нэг хөлийн өсгийнөөс нөгөө өсгий хүртэлх хэмжээг хэлдэг.  Алхаа нь 2 үе шатаас тогтоно. Үүнд:
1. Хөл газар хүрэлцэх үе \60%\
- өсгийгөөр газар тулах үе
- хөл улаар газар тавигдах үе
- 2 хөл газар хүрэлцэх үе
- өлмий дээр түлхэлт хийх үе
2. Хөл газраас хөндийрөх үе \ 40%\
- хөл газраас хөндийрч урагш шилжих үе
- хөл газраас хөндийрч хамгийн өндөрт өргөгдөх үе
- хөл доошилж газар өсгийгөөр гишгэх үе
Алхааны хэмнэл гэдэг нь нэг минутанд хийх алхмыг хэлдэг бөгөөд насанд хүрсэн хүн 1 минутанд 90-120 алхам хийдэг.

"Эмгэг алхааг таних, түүнийг засах "
1. Тредленбургын алхаа


Gluteus medius булчингийн сулралын үед дасан зохицолт хийх зорилгоор гэмтсэн талын хөлөнд биеийн жин ирэх үед цээж тэр тал руу хазайдаг. Энэ үед Тредленбургын шинж илрэх бөгөөд энэ нь зогсох үед биеийн жинг гэмтсэн талын хөлөнд авхуулахад нөгөө талын аарцаг нь дор байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд хонгоны дунд булчинг хөгжүүлэх дасгал хийнэ гэсэн үг юм.





 2. Scissors gait- Хайчин алхаа
Түнх ойртуулагч булчингийн тонус ихсэх, чангарах үед хайчин алхаа бий болдог. Хөл биеийн урд хоорондоо солбицож явдаг. Тархины саатай хүүхдүүдэд элбэг тохиолддог. Энэ тохиолдолд арьсны арчилгааг сайн хийж өгөх хэрэгтэй, арьс цоорохоос сэргийлвэл зохилтой. Булчин суллах, чангарлын эсрэг эм тариа хэрэглэж болно. Зогсох, алхах үед нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ортезийн хэрэгсэл хэрэглэнэ. Хөдөлгөөн засалчид хандаж дасгал эмчилгээнд хамрагдвал зүгээр.
3. Propulsive gait - Паркинсоны алхаа
Бие нь урагш болсон, алхааны урт богино, ойр ойрхон алхсан, эхлээд удаан байснаа сүүлдээ алхаа нь хурдасдаг.  Настай хүмүүст тохиолдох нь элбэг. Энэ тохиолдолд тухайн хүнийг аль болох бусдаас хараат бус байдлаар амьдрахыг нь дэмжих, өөрт үйлчлэх чадварыг нь үгүй хийж болохгүй, тэнцвэр алдаж унах эрсдэл их байдаг ч гэлээ алхуулагчтай ч юм уу аль болох алхах, явах хөдөлгөөнийг нь дэмжиж байх хэрэгтэй.
4. Steppage gait- Нугасан алхаа
Энэ хэлбэрийн алхааны үед тэр талын түнхний үе хэвийн хэмжээнээс илүү дээш өргөгдөж хөлийг газраас хөндийрүүлдэг. Тэгээд газар хүрэхдээ өсгий нь биш өлмий нь эхэлж хүрдэг. Энэ алхаа нь шилбэний урд талын булчингийн саажил, архины шалтгаант неврит, тахилзуур мэдрэлийн гэмтэл, полиомиелит, даамжрах явцтай булчингийн хатингаршил зэрэг өвчний үед тохиолддог. Энэ алхааны үед өвчтөнд хангалттай сайн амралт чухал. Ядарсан үед өлмийгөөрөө шороо хутгах нь улам ихсэх талтай. За тэгээд ортезийн туслах хэрэгсэл, чиг хэрэглэх, дасгал хийх зэрэг эмчилгээг хийнэ.
Ерөнхийдөө алхааны асуудалтай хүмүүсийг үзэхдээ булчин, араг-ясны, мэдрэлийн үзлэгийг заавал хийж байх шаардлагатай. Асуумжыг сайн авах нь оношлогооны ихэнх хувийг эзэлнэ.


4 comments:

  1. Anonymous13 July, 2012

    Сайн бна уу? таны нийтлэлийг уншлаа. би одоо 20 настай дээр бичсэн байгаа шиг миний хөл сайрга, багадаа их өвддөг хүүхэд байсан учраас хүчтэй эм тариа их хийлгэдэг байснаас болж ийм болсон гэж гэрийнхэн маань надаа тайлбарладаг.Бага байхдаа би энэ алхаанаасаа болж их шоолуулдаг болохоор их л гутардаг байлаа. Гудамжаар зөрсөн хүмүүсийн шивнэлдэх үгс, шооч банди нарын зэвүүн хүргэсэн инээд /хүүшээ тэрийг хардаа энэ одоо яаж алхаад байгаам вэ/ гэх үгсийг өдөр болгон сонссоор явна. Одоо энэ байдалтайгаа дасчихсан бололтой. Би багаасаа амиа хорлох талаар үргэлж л боддог явсан. Хүмүүс энэ ямар сүртэй сэтгэлийн тэнхээгүй охин вэ гэж бодож магадгүй.. Гэхдээ бусдаас өөр байх ямар хэцүү байдгийг жирийн хүмүүс мэдэхгүй шдээ. Сайрга хөлийг эмчилүүлэж болдог гэдгийг би хальт хүнээс сонсож байсан тэр үед би хэвийн болж болох боломж байгааг мэдээд ямар их баярласан гээч. Яг тэр эрчээрээ гүйж очоод гэрийнхэндээ хэлтэл бүгд л энэ бол аюултай чи зүгээр л байна шүүдээ яах гэж тийм аюултай зүйл хийх гээд байгаам вэ? гэж хатуу хориглосон. Би аавыгаа ойлгож байнаа. Гэхдээ зөв зүгээр болох болж байхад, амьдралдаа ганцхан удаа болов сайхан даашинз өмсөж үдэшлэгт явж үзмээр байх юм. Сэтгэл минь үнэхээр өвдөөд хэнд гомдож хэнд хандахаа мэдэхгүй байна. Бас яагаад ийм болсоноо, яагаад тэр эмчилгээг хийлгэж болохгүйг мэдмээр байнаа надад туслаач энэ бүх зүйлыг шинжлэх ухааных нь үүднээс тайлбарлаад өгөөч.

    ReplyDelete
  2. Сайн байна уу?
    jintana_negt@yahoo.com хаяг луу зургаа эгц урдаас, хажуу талаас, ардаас нь ердийн камераар аваад скайнэрдаад явуулж болох уу? Бас өвдөг, түнх, шагайн үений рентген зураг хэрэгтэй болно.
    Хамтдаа гарц олохыг хичээе.

    ReplyDelete
  3. Sain uu bi bas adil ovchinoor shanalj yavaa hun bna aa ta buhen nadtai holbogdoj zovlogoo ogooch 88191776 enkhtor_b1989@yahoo.com

    ReplyDelete
  4. sain bna uu, manai huu odoo 6 nas hureh gej bgaa alhahdaa hoer huluu dotogsgoogoo gishgeed bh yum. Ene tohioldold yah estoi be

    ReplyDelete